Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

438 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл төгрөгөөр тооцож нийт 19.0 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсвийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, батлан шатанд, энэ талаар хуулиар тогтоосон журмыг Улсын Их Хурал хэрэгжүүлээгүй зэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Хорин гуравдугаар зүйлийн 1, Гучин наймдугаар зүйлийн 2-ын 2/, Тавин наймдугаар зүйлийн 1, Жаран хоёрдугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2007 оны Төсвийн тухай хуулийн нэгдүгээр хавсралтад зарим сайдын эрхлэх ажлын хүрээнд үл хамаарах ажлыг Улсын Их Хурлын гишүүдийн саналаар байршуулсан байна. Тухайлбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын багцад Булган, Чойбалсан, Өвөрхангай аймгийн Арвайхээрийн гэрэлтүүлэг, Ховд аймгийн Жаргалантын гэр хорооллын автобусны зогсоол зэрэг асуудлууд тусгагдсан нь орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн эрх хэмжээнд халдсан шинжийг тус тус агуулж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон, МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ нь: 1.Улсын Их Хурал Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хуулийг батлахдаа Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 29, 30, 31 дүгээр зүйл, 33 дугаар зүйлийн 33.1, 33.3 заалтуудаар тогтоосон журам, зарчмыг үл харгалзан Улсын Их Хурлын гишүүдээс тус тусын тойрогт хийх хөрөнгө оруулалтын санал, жагсаалтыг үндэслэн, Улсын Их Хурлын сонгуулийн тойрог тус бүрт тэгшитгэн 250.0 сая төгрөг буюу нийт дүнгээрээ 19.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зарим төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад байршуулан хуваарилсан Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлээр баталсан 1 дүгээр хавсралтын холбогдох заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”; Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална”; мөн Засгийн газрын бүрэн эрхэд хамаарах Үндсэн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5