439 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2/-ын “...улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх”; Тавин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн ”Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн”; Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна”; мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно”; Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуулийн “2007 онд Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт” гэсэн Нэгдүгээр хавсралтад дурдсан –Монгол Улсын Ерөнхий сайдын багцаас 48.0 сая төгрөг буюу YII.5.1.2-т заасан хөрөнгө оруулалтын; -Монгол Улсын Шадар сайдын багцаас 750.0 сая төгрөг буюу VIII.4-т заасан хөрөнгө оруулалтын; -Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын багцаас 1381.0 сая төгрөг буюу IX.1.1-IX.1.29-д заасан хөрөнгө оруулалтын, 268.5 сая төгрөг буюу IX.2.2-IX.2.22-д заасан их засварын, 363.0 сая төгрөг буюу IX.3.2-IX.3.17 заасан тоног төхөөрөмжийн; -Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцаас 24.0 сая төгрөг буюу X.1.1.5-X.1.1.8-д заасан хөрөнгө оруулалтын, 15.0 сая төгрөг буюу X.1.2.8-д заасан их засварын, 21.0 сая төгрөг буюу X.1.3.1, X.1.3.2-т заасан тоног төхөөрөмжийн; -Түлш, эрчим хүчний сайдын багцаас 871.0 сая төгрөг буюу XIII.1.3.1-XIII.1.3.8-д заасан эрчим хүчний, 6.5 сая төгрөг буюу XIII.1.4.1-д заасан сэргээгдэх эрчим хүчний, 56.0 сая төгрөг буюу
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5