Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

437 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дугаар зүйлийн 7.1.3-т зааснаар “…Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцсэн жил бүрийн төсвийн хүрээний мэдэгдэл болон түүнд үндэслэсэн улсын төсвийн төслийг боловсруулах; “…бүрэн эрхтэйгээс гадна 29, 30, 31 дүгээр зүйл, 33 дугаар зүйлийн 33.1, 33.2-т Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийн үндэслэл, тавигдах шаардлага, Засгийн газарт өргөн мэдүүлэх, Засгийн газар төсвийн төслийг хэлэлцэх, Улсын төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Улсын Их Хурал улсын төсвийг батлах хугацаа журам зэргийг тодорхой хуульчлан тогтоожээ. Монгол Улсын Засгийн газраас 2006 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан “Монгол Улсын 2007 оны төсвийн төсөл”-д Улсын Их Хурлын сонгуулийн тойрог бүрт 250.0 сая төгрөгийн хөрөнгө төсөвлөгдөөгүй байхад Улсын Их Хурал уг асуудлыг хэлэлцэх явцдаа Засгийн газрын үндсэн бүрэн эрхэд халдаж төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2007 оны төсвийн багцийг сонгуулийн тойрог харгалзан нэмэгдүүлж, Улсын Их Хурлын гишүүдийн саналыг хөрөнгө оруулалтын жагсаалтаар төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад тараан байрлуулан баталсан байх ба ингэхдээ ижил төрлийн хөрөнгө оруулалтын объектод санхүүжилтийн дүнг өөр өөрөөр тусгасан, нэг үйл ажиллагааны санхүүжилтийг 2 дахин давхардуулан тусгасан, төрийн санхүүгийн бодлогын хүрээнд шийдвэрлэгдэхээргүй асуудлыг төсвийн хуулийн нэгдүгээр хавсралтаар баталсан байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2-ын 2/, Далдугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 5. Улсын Их Хурлын гишүүд зөвхөн өөрийн сонгогдсон Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн явцуу эрх ашгийн үүднээс сонгуулийн тойрог бүрт 250.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх жагсаалт гарган хөрөнгө оруулалтын санхүүжилтийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зарчмаар бус, Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн зарчмаар хуваарилан тэгшитгэж, түүнийгээ халхавчлан төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад оруулж хуульчлан баталсан, ингэснээрээ Улсын Их Хурлын сонгуульд оролцох намууд болон нэр дэвшигчдэд тэгш бусаар өрсөлдөх нөхцлийг бий болгосон, төсвийн ерөнхийлөн захирагч нар Улсын Их Хурлын гишүүний саналыг харгалзан тэдэнтэй зөвшилцөж хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хийхээр болсон, мөн “Монгол Улсын 2007 оны төсвийн тухай” Монгол Улсын хуульд Улсын Их Хурлын 76 гишүүний тойрог тус бүрт 250.0 сая

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5