Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

436 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Энэ бүхнээс дүгнэхэд санал, жагсаалт өгсөн бусад гишүүдийн хөрөнгө оруулалтын санал ч дээрх жагсаалтад, санал өгөөгүй цөөн гишүүдэд хуваарилагдсан 250.0 сая төгрөг нь шадар сайдын багцад нийт дүнгээрээ 750.0 сая төгрөг гэж тусгагдсан гэх үндэстэй байна. Нэг зүйлийг зориуд тэмдэглэхэд, Үндсэн хуулийн цэцийн дунд, их суудлын хуралдаанд бэлтгэх шатанд Улсын Их Хурлын гишүүдийн 250.0 сая төгрөгөөр тойрогтоо хийх хөрөнгө оруулалтын талаар гаргасан санал, жагсаалтыг гаргуулахаар Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэг, Ардчилсан намын зөвлөлөөс удаа дараа шаардсаар байхад эдгээр санал, жагсаалтыг шалтгаангүй Үндсэн хуулийн цэцэд ирүүлээгүй болно. Тухайлбал, Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн ахлагч Д.Идэвхтэн Үндсэн хуулийн цэцэд 2007 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаар албан бичгээр ирүүлсэн хариундаа “…орон нутагт хийх хөрөнгө оруулалтын жагсаалтын тухай асуудлаар манай бүлэг хэлэлцээгүй бөгөөд гишүүд тийм санал гаргаагүй, …250.0 сая төгрөгөөр орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалтын талаар Улсын Их Хурал, холбогдох байнгын хороо, ажлын хэсэгт жагсаалт гаргаж өгөөгүй болно” гэсэн хэдий ч энэ нь Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэгт харъяалагдах Улсын Их Хурлын зарим гишүүн 250.0 сая төгрөгөөр өөрийн тойрогтоо хийх хөрөнгө оруулалтын санал, жагсаалтаа гаргаж өгсөн зэргээр няцаагдаж байна. 3. Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийн тухай 2007 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 34 дүгээр тогтоолдоо Үндсэн хуулийн цэцийн тухайн хуралдаанаар хэлэлцсэн маргаантай холбогдолгүй, өөрөөр хэлбэл, маргааны зүйл хийгээд, объектын хувьд эрс ялгаатай асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаар гарсан Үндсэн хуулийн цэцийн гишүүний тогтоол, бага суудлын хуралдааны магадлалыг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй тухай үндэслэл болгон заасан нь хууль бус болжээ. 4. Монгол Улсын Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага болохын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2-т зааснаар: “…2/ ...улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх; …бүрэн эрхийг хэрэгжүүлэх ба “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай” хуулийн 7

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5