432 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2. Улсын Их Хурлаар Монгол Улсын 2007 оны төсвийн хуулийг хэлэлцэн батлах үйл ажиллагаа нь Засгийн газрын төсвийн төслийг төлөвлөдөг, саналаа Улсын Их Хуралд оруулж ирдэг, Улсын Их Хурал улс орны эдийн засгийн байдал, санхүүгийн нөөцийг тооцон үзсэний үндсэн дээр гишүүдээс гаргасан саналыг байнгын хороо, Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэн олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсвийн төсөлд суулгаж өгч баталдаг. Энэ үйл ажиллагаа нь Монгол Улсын Их Хурлын хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн дагуу явагддаг гагцхүү Үндсэн хуулиар Улсын Их Хуралд олгогдсон онц бүрэн эрхийнхээ дагуу ажилласан болохыг тэмдэглэн хэлэх байна. 3. Улсын Их Хурал Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хуульд хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалтыг батлахдаа аймаг, орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нар болон орон нутгаас ирүүлсэн саналыг үндэслэн Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан Монгол Улсын төсвийн болон Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 2007 онд хийгдэх хөрөнгө оруулалт, их засварын төсөл арга хэмжээний саналыг объект нэг бүрээр гарган төсвийн ерөнхийлөн захирагчдын багцад суулган баталсан бөгөөд “сонгуулийн тойрог” гэсэн нэр томъёог Улсын Их Хурлаас гаргасан шийдвэрт хэрэглээгүй болно. 4. Маргаан шийдвэрлэж байгаа нэг асуудалд Үндсэн хуулийн цэцээс гаргаж байгаа шийдвэрүүд өөр байдалтай гарч байгаа нь Үндсэн хуулийн цэц хуулиа баримтлахгүй гадны нөлөөнд автаж байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Хөрөнгө гаргах тухай 185 дугаар тогтоолд “Засгийн газрын үйл алжиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн хөтөлбөр, төсөл болон зохион байгуулах арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулж 760.0 сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг улсын төвлөрсөн төсвийн хуваарилагдаагүй зардлаас гаргахаар шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн иргэн Т.Мэндсайханы өргөдлийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн В.Удвал хянаж, 2002 олны 12 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаар тогтоолыг гаргахдаа “Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн гэж үзэх шууд үндэслэл тогтоогдохгүй байна. … нотолгоо хангалттай биш” гэсэн дүгнэлт хийж маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан, уг тогтоолыг Үндсэн хуулийн цэц 2003 оны 2 дугаар сарын 11-ний өдөр давж заалдах
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5