433 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гомдлоор хэлэлцэж Үндсэн хуулийн цэцийн гишүүний 35 дугаар тогтоолыг хэвээр баталж уг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2002 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаар тогтоол, Үндсэн хуулийн цэцийн 2003 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр магадлал хүчинтэй байхад уг шийдвэр гарснаас 4 жилийн дараа дээрхтэй ижил агуулга, үндэслэл бүхий өргөдлийг хянахдаа Үндсэн хуулийн цэц шууд маргаан үүсгэж урьд гаргаснаасаа өөр шийдвэр гаргасан байна. Дээд дурдсан тайлбаруудаас үзвэл Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 7, дөрөвдүгээр бүлгийн 10 дахь заалт, дөрөвдүгээр бүлгийн 11 дүгээр зүйлийн 1, 2 дугаар хавсралтад дурдсан 2007 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтууд нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд улсын төсвийн байгууллага, ард иргэдийн эрх ашигт бүрэн нийцсэн хэрэгжих бүрэн үндэстэй шийдвэр гэж үзэж байна” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Их Хурал “Монгол Улсын 2007 оны төсвийн тухай” хуулийн төслийг хэлэлцэхдээ Улсын Их Хурлын зарим гишүүдийн гаргасан саналын дагуу гишүүдээр жагсаалт гаргуулж Улсын Их Хурлын сонгуулийн тойрог бүрт 250.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж, төсвийн ерөнхийлөн захирагч нар болон шадар сайдын багцад тараан байршуулж, хөрөнгө оруулалтын жагсаалтыг хавсралтаар баталсан болох нь Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 2006 оны 10 дугаар сарын 26, 27; 11 дүгээр сарын 21, 26, 30-ны өдрийн нэгдсэн хуралдаан, Улсын Их Хурлын 2006 оны намрын ээлжит чуулганы Төсвийн байнгын хорооны 2006 оны 11 дүгээр сарын 20, 29-ны өдрийн хуралдаан, Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 186 дугаар тэмдэглэлүүд болон Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Т.Очирхүү, Р.Буд нарын гаргасан тайлбар, Улсын Их Хурлын гишүүдийн хөрөнгө оруулалтын саналын жагсаалт зэрэгт тодорхой тусгагдсан болохыг Цэцийн 02 дугаар дүгнэлтийн үндэслэл хэсэгт дурдсан билээ. 2. Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 2 дугаар дүгнэлтийн тогтоох хэсгийн 2-т заасны дагуу 2007 оны Төсвийн тухай хуульд тусгагдсан 19.0 тэрбум төгрөгийн хөрөнгө
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5