431 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 18-ны өдрийн 35 дугаар тогтоол, Үндсэн хуулийн цэцийн 2003 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 1 дүгээр магадлал хүчинтэй байхад уг шийдвэр гарснаас 4 жилийн дараа дээрхтэй ижил агуулга, үндэслэл бүхий өргөдлийг хянахдаа Үндсэн хулийн цэц шууд маргаан үүсгэж урьд гаргаснаасаа өөр шийдвэр гаргасан байна. Улсын Их Хурал Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хуулийг батлахдаа “сонгуулийн тойрог” гэсэн нэр томъёо хэрэглээгүй, тийм зарчим ч баримтлаагүй. Үндсэн хуулийн цэц “тойрог тус бүрт тэгшитгэн хуваарилж, зарим төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад тараан байршуулсан 250.0 сая төгрөг буюу нийт дүнгээрээ төсөвт туссан 19.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж дүгнэхдээ” Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хуулийн ямар зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөнийг, 19.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг түдгэлзүүлэхдээ чухам ямар төсөл, арга хэмжээний санхүүжилтийг түдгэлзүүлэхийг тус тус заагаагүй байна. Зургаа. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Т.Очирхүү 2007 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 7, дөрөвдүгээр бүлгийн 10 дахь заалт, 4 дүгээр бүлгийн 11 зүйлийн 1, 2 дугаар хавсралтад дурдсан 2007 оны санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтууд нь Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй талаар Үндсэн хуулийн цэцэд 2007 оны 2 дугаар сарын 12-ны өдөр гаргасан тайлбар хэвээр байгаагаа дахин нотолж байна. 1. Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргахдаа зөвхөн Үндсэн хуулийг л барих ёстой. Гэтэл Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлд Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл мэдээллийн дагуу өөрийн санаачлагаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын хүсэлтээр хууль, зарлиг, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчилэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын Олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхээр дүгнэлт гарган Улсын Их Хуралд оруулна гэж заасан байдаг. Ийм учраас Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 02 дугаар дүгнэлтэд хөрөнгө оруулалт Үндсэн хууль зөрчсөн гэж байгаа нь өөрөө Үндсэн хуультайгаа зөрчилдөж байна гэж үзэж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5