Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

430 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын Их Хурал уг асуудлыг хэлэлцэх явцдаа Засгийн газрын үндсэн бүрэн эрхэд халдаж төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2007 оны төсвийн багцийг сонгуулийн тойрог харгалзан нэмэгдүүлж, Улсын Их Хурлын гишүүдийн саналыг хөрөнгө оруулалтын жагсаалтаар төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад тараан байрлуулан баталсан байх ба ингэхдээ ижил төрлийн хөрөнгө оруулалтын объектэд санхүүжилтийн дүнг өөр өөрөөр тусгасан, нэг үйл ажиллагааны санхүүжилтийг 2 дахин давхардуулан тусгасан, төрийн санхүүгийн бодлогын хүрээнд шийдвэрлэгдэхээргүй асуудлыг Төсвийн хуулийн хавсаралтаар баталсан зэргээс үзэхэд Улсын Их Хурлын гишүүдийн саналыг механикаар төсөвт суулгасан болох нь тогтоогдож байх тул Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хуулиар Улсын Их Хурлын гишүүдийн тус тусын тойрогтоо хөрөнгө оруулахаар гаргасан санал, жагсаалтыг үндэслэн Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн журмаар тойрог тус бүрт тэгшитгэн хуваарилж, төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад тараан байршуулсан 250.0 сая төгрөг буюу нийт дүнгээрээ төсөвт суусан 19.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Хорин гуравдугаар зүйлийн 1, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2/, Тавин наймдугаар зүйлийн 1, Жаран хоёрдугаар зүйлийн 1, 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчсөн байна” гэж дүгнэжээ. Тав. Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн дээрхи дүгнэлтийг 2007 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж гаргасан 34 дүгээр тогтоолдоо: “…Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүдээс иүүлсэн хөтөлбөр, төсөл болон зохион байгуулах арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулж 760.0 сая төгрөгийн хөрөнгийн эрх үүсвэрийг улсын төвлөрсөн төсвийн хуваарилагдаагүй зардлаас гаргахаар шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн” гэсэн иргэн Т.Мэндсайханы өргөдлийг Цэцийн гишүүн В.Удвал хянаж, … маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан, уг тогтоолыг Цэц 2003 оны 2 дугаар сарын 11-ний өдөр давж заалдах гомдлоор хэлэлцэж Үндсэн хуулийн цэцийн гишүүний 35 дугаар тогтоолыг хэвээр баталж уг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2002 оны 12 дугаар сарын

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5