Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

429 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл учир дээрх асуудлыг Үндсэн хуулийн цэцээр хянан магадлуулах нь зүйд нийцнэ гэж үзэж, энэ бүхнийг өргөдөл гаргахдаа дутуу дулимаг хандсанаа хүлээн зөвшөөрч дээрх шаардлагыг нэмэлт болгон гаргаж байна. Монгол Улсын 2007 оны төсөвт Улсын Их Хурлын сонгуулийн тойрог бүрт гишүүдийн гаргаж өгсөн жагсаалтаар 250.0 сая /бүгд 19.0 тэрбум/ төгрөгийг хөрөнгө оруулалт нэрээр “халхавчлан” салбар хариуцсан сайд нарын багцад тараан байрлуулж баталсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Хорин гуравдугаар зүйлийн 1, Тавин наймдугаар зүйлийн 1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байгаа тул хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ. Дөрөв. Энэхүү маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас гаргасан 2 дугаар дүгнэлтэд: “Монгол Улсын Их Хурал “Монгол Улсын 2007 оны төсвийн тухай” хуулийн төслийг хэлэлцэхдээ Улсын Их Хурлын зарим гишүүдийн гаргасан саналын дагуу гишүүдээр жагсаалт гаргуулж Улсын Их Хурлын сонгуулийн тойрог бүрт 250.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж, төсвийн ерөнхийлөн захирагч нар болон шадар сайдын багцад тараан байршуулж, хөрөнгө оруулалтын жагсаалтыг хавсралтаар баталсан болох нь Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 2006 оны 10 дугаар сарын 26, 27; 11 дүгээр сарын 21, 26, 30-ны өдрийн нэгдсэн хуралдаан, Улсын Их Хурлын 2006 оны намрын ээлжит чуулганы Төсвийн байнгын хорооны 2006 оны 11 дүгээр сарын 20, 29-ны өдрийн хуралдаан, Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 186 дугаар тэмдэглэлүүд болон Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Будын гаргасан тайлбар, Улсын Их Хурлын гишүүдийн хөрөнгө оруулалтын саналын жагсаалт зэргээс тодорхой харагдаж байна гээд эдгээр тэмдэглэлд тусгагдсан тодорхой баримтыг дурдсанаас гадна 2007 оны бүс нутгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалтын талаар Улсын Их Хурлын зарим гишүүдийн гаргасан санал, жагсаалт нь Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хуулийн хавсралтад тусгагдсан болохыг тогтоосон байна. Монгол Улсын Засгийн газраас 2006 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан төсөлд Улсын Их Хурлын сонгуулийн тойрог бүрт 250.0 сая төгрөг төсөвлөгдөөгүй байхад

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5