Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

428 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл авах зохион байгуулалттай ажиллагаа хийсэн тухайлбал, бослогод бэлтгэх, олон нийтийг хамарсан самуун дэгдээх, засгийн эрх мэдлийг авах ажиллагааг удирдан зохион байгуулсан зэрэг үйл ажиллагаа байдаг” гэсэн байна. Эдгээр нь хэлбэрийн хувьд дээрх заалтад хамаарах боловч хууль зүйн талаасаа иргэний эрх зүйн бус эрүүгийн эрх зүйн зохицуулалтаар шийдвэрлэгдэх хэлбэр юм. Харин Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо 250.0 сая төгрөг хуваарилахаар санаачилга гарган шийдвэрлэсэн нь зохион байгуулалттай хийгдсэн учир “зохион байгуулалттай үйл ажиллагаа гэдэг” гэсэнтэй санал нэг байна. Миний өргөдөлд дурдсан нэхэмжлэлийн шаардлага нь Үндсэн хуулиар эрх мэдэл хуваарилан тогтоосон бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгчдийн зүгээс зохион байгуулалттайгаар гүйцэтгэх эрх мэдлийн улсын төсөв боловсруулан Улсын Их Хуралд өргөн хэлэлцүүлж, батлуулах эрхэнд 19.0 тэрбум төгрөгийн хязгаарт халдан, авч хэрэгжүүлсэн тухай мөн дараагийн сонгуульд давуу байдлыг урьдчилан бүрдүүлж “сонгууль /санал/ луйвардах” замаар хууль тогтоох эрх мэдлийг авахаар завдсан байж болох асуудал гэдгийг ойлгохыг хүсээгүй, ойлгосон ч “бултах” арга зам хайж, хаацайлах гэсэн тайлбар гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч хоригтоо “…дараагийн Улсын Их Хурлын сонгууль тэгш эрхийн үндсэн дээр шударга явагдах боломж алдагдах нөхцлийг урьдчилан бүрдүүлсэн” гэсэн бол хууль цаазын утга зохиолд тэмдэглэснээр “төр засагт хамаатай хамаагүй юм амлаж өр тавьчихаад салам нэхэгддэг занганд орж… амалсандаа хүрдгээ харуулах, нөгөөтэйгүүр ирэх сонгуулийн барьцаа болгож төсвийн хэдэн төгрөгийг учир зүггүй өрсөлдөн тарааж… сонгууль /санал/ луйвардах нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдах гэсэн Үндсэн хуулийн заалтад хамаатай” болохыг тодорхойлсонтой нийцэж байна. Эндээс авч үзвэл миний өргөдөлдөө дурдсан Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн гэсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэстэй болохыг Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хүлээн зөвшөөрчээ гэж үзэж болохоор байна. Энэ бүхнээс миний бие өргөдөлдөө дурдсан шаардлагуудаа бүрэн үндэслэлтэй гэж үзэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт заасан Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тухай асуудлыг Улсын Их Хурал үл ойшоон хүлээж аваагүй

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5