427 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шийдвэртээ тусгаж байх тухай ойлголтоос ангид авч үзэх боломжгүй юм. Мөн зүйлийн 7-д “…улсын төсөв… батлах” гэсэн заалт нь Засгийн газарт хамаарах Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2-ын 2 “…улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж, Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх” гэсэн эрхэнд халдан улсын төсвийг зохиож батлах гэсэн ойлголт биш юм. Харин Засгийн газраас боловсруулан оруулсан төслийг хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн саналыг Засгийн газар төсөлдөө тусган дахин боловсруулах замаар эцэслэгдсэнийг батлах тухай ойлголт юм. Энэ үүднээс миний бие Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2-ын 2 дахь заалтыг зөрчин Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо 250.0 сая /бүгд 19.0 тэрбум/ төгрөгийн төсөв боловсруулан, жагсаалт гаргаж, сайд нарын багцад тараан байршуулж батлан, гүйцэтгэх эрх мэдэлд халдсаныг зохион байгуулалттайгаар Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 2 “төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг… хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа юм. 5. Аймгийн Засаг дарга нарын уулзалт дээр “Зарим аймаг Улсын Их Хурлын гишүүдтэй ярилцсан зүйл ч байна. Ярилцаж амжаагүй ч байна. Үүнийг орон нутгийн иргэдийн хүсэн хүлээгээд байгаа зүйл рүү Засгийн газар чиглүүлсэн нь дээр байх. Энэ нь Улсын Их Хурлын гишүүний мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодлого, цухалзсан байгаа юм болов уу. Улсын Их Хурлын гишүүний санаачлага гэхээсээ аймаг, орон нутаг, Засгийн газрын хэрэгжүүлэх ажил болгон тавимаар байна. Болж өгвөл ерөнхий дүнг Улсын Их Хурал баталж өгөөд орон нутаг оновчтой ажиллах зарчмыг бүгдээрээ хөөцөлдвөл яасан юм”. Эндээс авч үзвэл Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбартаа “орон нутгийн саналыг харгалзан” гэж бичсэн нь чухамдаа 2000 онд Үндсэн хуульд дахин халдахдаа “ард түмний захиалга” нэрийн дор урьдчилан бэлтгэсэн “талархлын бичиг”-т “дуулгавартай” хэдэн сэхээтний гарын үсэг зуруулж, нийтлүүлж байсантай агаар нэгэн “амташсан хэрээ 13 дахихын” үлгэрийг үзүүлэн яаруу, сандруу санал солилцсон дүр эсгэж, олон түмнийг төөрөлдүүлэх арга мэх гэж үзэж байна. 6. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбартаа “төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдах гэдэг нь уг эрх мэдлийг хууль бусаар авах зохион байгуулалт бүхий үйл ажиллагааг ойлгодог билээ. Ийм үйл ажиллагааны хэлбэр нь төрийн эрх мэдлийг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5