426 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Гурав.Иргэн Н.Хайдав 2006 оны 2 дугаар сарын 21-ний өдөр гаргасан нэмэлт тайлбартаа: “Улсын Их Хурлын гишүүн бүрийн гаргасан жагсаалттай танилцаагүй боловч “Монгол Улсын 2007 оны төсвийн тухай” хуулийг батлахдаа гишүүн бүр тойрогтоо 250.0 сая төгрөгийг хөрөнгө оруулалт нэрээр салбарын сайд нарын /төсвийн ерөнхийлөн захирагчдын/ багцад тараан байршуулж баталсан нь миний өргөдөлдөө дурдсан баримтууд болон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбараас тодорхой байна. 1. “Шударга ёсыг хэрэгжүүлэх үндсэн арга бол аливаад алагчлахгүй хандаж шийдвэрлэх явдал” гэснийг зөвхөн үүгээр хязгаарлан, хүлээн зөвшөөрөхөд учир дутагдалтай юм. “Засаг төр бол Үндсэн хууль хийгээд бусад хуулийг ягштал мөрдөж, түүний “хүрээнд” биш яг зааснаар нь ажилладаг /заалтаас гажвал эрхээ хэтрүүлсэн, үүргээ умартсан хэрэг болно/. Иргэд бол хуулиар хориглоогүйг хийж чөлөөтэй амьдардаг” байх нь Үндсэн хуулиар тунхаглан тогтоосон Улсын Их Хурлаас үйл ажиллагаандаа дагаж мөрдөх ардчилсан ёс, шударга ёсны зарчим бөгөөд аливаа хуулийг зөрчөөгүй, зөрчихгүй байх нь шударга ёсны үнэлэмж гэж үзэж байна. 2. “Төрийн үйл ажиллагаанд тэгш байдлын зарчим нь юуны өмнө төр, иргэн хоёр харилцан тэгш үүрэг хариуцлага хүлээх байдлаар хэрэгждэг” гэснийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү юм. Учир нь төр, иргэн хоёр нь Үндсэн хууль болон бусад хуулиар өөр өөр үүрэг хүлээж, эрх эдэлдэг бөгөөд тэр л эрх үүргийнхээ дагуу хариуцлага хүлээдгийг ингэж хялбарчилж боломгүй. 3. “Төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчим нь хууль тогтоомжийг боловсруулах, батлах үйл ажиллагаанд Үндсэн хуулийг дээдлэх явдал гэж үзэж байна” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Энд төр гэдэгт зөвхөн Улсын Их Хурал ч хамаардаг бус гэдгийг ойлгоогүй эсвэл ойлгохыг хүсээгүй бололтой. Хууль дээдлэх гэдэг нь зөвхөн хууль боловсруулах, батлах үйл ажиллагаанд төдийгүй түүнийг хэрэгжүүлэх, хянах бүхий л үйл ажиллагаанд хуулийг дагаж мөрдөх, ягштал биелүүлэх тухай ойлголт гэж үзэж байна. 4. Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд “Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг хэлэлцэж болох” гэж заасан нь өөрийн эрх мэдэлд хамаарахгүй асуудлыг булаан авч шийдвэрлэж болох тухай ойлголт биш харин алдаа, оноог хэлэлцэн эрх мэдлийн бусад байгууллага шаардлагатай гэж үзвэл төсөл,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5