425 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хууль болон хууль тогтоомжийн хүрээнд нийцэж байгаа юм. Аливаа сонгогчид өөрийн мандатаар дамжуулан эрх ашиг, сонирхлоо илэрхийлдэг нь дэлхий нийтэд тогтсон жишиг юм. Улсын Их Хурлын гишүүд ч тухайн тойргийнхоо бүс нутгийн хөгжил, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тодорхой санал гаргаж Улсын Их Хурлаар дэмжүүлэн батлуулж байгаа нь энэхүү жишгийг дагасан хэрэг болно. Монгол Улсын 2007 оны төсвөөр хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг ийнхүү баталж байгаа нь нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдэж байгаа бус гагцхүү Улсын Их Хурал өөрт Үндсэн хуулиар олгогдсон онцгой эрхийн хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн байна. Ийм учраас Үндсэн хуулийн энэ заалтуудыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна. 5. Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1. “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн тухайд: Дээр дурдсан тайлбаруудаас үзвэл Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 7, дөрөвдүгээр бүлгийн 10 дахь заалт, дөрөвдүгээр бүлгийн 11 дүгээр зүйлийн нэг, хоёрдугаар хавсралтад дурдсан 2007 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтууд нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд улсын төсвийн байгууллага, ард иргэдийн эрх ашигт бүрэн нийцсэн хэрэгжих бүрэн үндэстэй шийдвэр гэж үзэж байна. Энэ бүхнээс үзэхэд Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуулийн заалтууд Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль болон бусад хуулиудад нийцэж байгаа бөгөөд Монгод Улсын Их Хурал Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийн хүрээнд шийдсэн асуудал тул Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж байгаагаа үүгээр тайлбарлаж байна” гэжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5