Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

424 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон бусад хуульд заасан тодорхой эрхийг хэрэгжүүлдэг. Энэ дагуу Улсын Их Хурлаас баталсан 2007 оны төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд Монгол Улсын Их Хурал 2007 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэн батлахдаа эдийн засагт гарсан таатай нөхцөл, гадаад зах зээлийн үнэ ханшийн өсөлтийн улмаас бий болж байгаа санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг хуримтлуулж, бодит салбарыг хөгжүүлэх дэд бүтцийг бий болгох, хөрөнгө оруулалт хийх, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хэрэглээний үнийн өсөлттэй уялдуулан төсвийн бараа үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэх, тэтгэвэр, тэтгэмжийн зардлыг индексжүүлэх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлж, түүний хүртээмж, тоо чанарыг ахиулахад анхаарсан юм. Улсын Их Хурал Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуулийг батлан гаргахдаа Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 33.2.4-ийг үндэслэн Улсын төсвийн хөрөнгөөр болон Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 2007 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламж бүрээр жагсаалтыг баталсан. Энэ ажиллагаа нь Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчсөн биш харин Үндсэн хуулийн энэ заалтын хүрээнд явагдсан ажиллагаа гэж үзэж байна. 4. Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1. “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна”; Жаран хоёрдугаар зүйлийн 2. “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно” гэж тус тус заасныг зөрчсөн гэсэн тухайд: Монгол Улсын төсвөөс орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлэх тодорхой хөрөнгө оруулалтын арга хэмжээнүүдийг Улсын Их Хурлын гишүүд болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн төсөв захирагчдын багцаар дамжуулан баталсан нь төсвийн харилцааг зохицуулсан Төсвийн байгууллагын

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5