Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

423 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл этгээд, бусад этгээдээс худалдаж авах бүтээгдэхүүнийг анги бүрээр; 33.2.2. улсын төсвөөс төлөх тэтгэвэр, тэтгэмж, бусад зарлагын төрөл, анги бүрээр; 33.2.3. өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон бусад зардлыг зардлын төрөл бүрээр; 33.2.4. улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулалтын төсөл бүрээр”. Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуульд орон нутгийг дэмжих хөрөнгө оруулалтын хуваарилалтыг хийхдээ орон нутгийн санал, ард түмний элч, иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч Улсын Их Хурлын гишүүний саналыг харгалзсан нь тэдгээрийн сонгогчдын шууд эрх ашгийг нь хамгаалах, хүн амын тоог харгалзсан нь нийт иргэдэд төсвийн хөрөнгө тэгш шударгаар хуваарилагдах зарчмаас урган гарч байгаа бөгөөд ингэснээр Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэгш байдал, шударга ёсны зарчимд нийцэж байгаа болно. 2. Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 2. “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэсэн тухайд: Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдах гэдэг нь уг эрх мэдлийг хууль бусаар авах зохион байгуулалт бүхий үйл ажиллагааг ойлгодог билээ. Ийм үйл ажиллагааны хэлбэр нь төрийн эрх мэдлийг авах зохион байгуулалттай ажиллагаа хийсэн тухайлбал, бослогод бэлтгэх, олон нийтийг хамарсан самуун дэгдээх, засгийн эрх мэдлийг авах ажиллагааг удирдан зохион байгуулсан зэрэг үйл ажиллагаа байдаг. Монгол Улсын 2007 оны төсвийн хуулийг хэлэлцэн батлах үйл ажиллагаа нь Үндсэн хуулийн энэ заалтад хамаарах ямар нэг үйл ажиллагаа болоогүй бөгөөд гагцхүү Үндсэн хуулиар олгогдсон онц бүрэн эрхийнхээ дагуу ажилласан болохыг тэмдэглэн хэлэх байна. 3. Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2.2. “шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх” гэж заасныг зөрчсөн гэсэн тухайд: Засгийн газар нь Үндсэн хуулийн энэ заалтад заасан үндсэн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын тухай хууль, Төсвийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5