Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

410 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “…их ноцтой асуудал яваа шүү дээ. …Энэ чинь яг үнэндээ Т.Очирхүү гишүүний хэлж байгаагаар бол энд сууж байгаа 76 гишүүний тойрог дээр хөрөнгө оруулалт хийх, цаад утгаараа бол 2008 оны сонгуульд хийж байгаа хөрөнгө оруулалт байгаа байхгүй юу. Улс төрийн хөрөнгө оруулалт шүү дээ. …Энэний цаана чинь… ардчилсан сонгууль, чөлөөт ардчилсан сонгууль гэдэг чинь устаж байгаа гэдгийг бид нар мэдэж байгаа шүү дээ. Одоо удахгүй 500 сая болно. Удахгүй 1 тэрбум болно. …Одоо жишээ нь надтай 2008 онд хэн үзэлцэх юм…” гэжээ. Мөн хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаяр хэлэхдээ: “…хамгийн гол зарчим нь бол их олон хууль, их олон зарчим алдагдаж байгаа юм л даа. …Их олон хуулинд нөгөө сонгуульд нэр дэвшигчид бол эрх тэгш, нэг гараанаас ижил хэмжээтэйгээр өрсөлдөнө гэсэн зарчим маань алдагдахад хүрнэ гэж би үзэж байгаа юм… Хоёрдугаарт, …одоо гадуур та нар өнөөдрийн сонин хэвлэлийг үзсэн байх. …Өөрсөддөө зориулж мөнгө баталж авдаг Улсын Их Хурал гээд шуугиад байна шүү дээ. …Энэ арай дэндүү байгаа байхгүй юу. Хичнээн тайлбарлаад ч энэ чинь ямар ч тайлбар хэрэггүй ээ гэдгийг хэлмээр байна…” гэсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Л.Гүндалай: “Тэгэхээр 250 сая төгрөгийн саналыг бол Ард түмний нам дэмжихгүй байгаа. …Яагаад 250 саяыг бид эсэргүүцээд байгаа юм бэ гэхээр энэ бол ерөөсөө… Их Хурлын гишүүдэд өгч байгаа хахууль шүү дээ… …Улсын Их Хурлын гишүүд гэдэг чинь хөрөнгө мөнгийг төсөвлөж баталдаг хүмүүс болохоос биш энэнийг зарцуулдаг этгээд биш ээ. Их Хурлын гишүүд өнөөдөр тойрог дээрээ очоод тэр 250 сая төгрөгийг нааш нь цааш нь хийснээрээ ажил хийсэн болохгүй ээ. Их Хурлын гишүүн ард түмэнтэйгээ уулзаж ярьж тэдний санаа сэтгэлийг ойлгож тэдний хэрэгтэй тэр хуулийн төслийг эрх зүйн орчинг нь бүрдүүлж Монгол Улсын парламентад батлуулахыг л ажлаа хийсэн гэдэг юм. Засгийн газраа хянаж ажиллахыг ажлаа хийсэн гэдэг юм. …Тийм учраас Улсын Их Хурлын гишүүд та нар энэ зүйл дээрээ татгалзмаар байна…” гэжээ. 3. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1-д: “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасан. Гэтэл Улсын Их Хурлын гишүүд зөвхөн өөрийн сонгогдсон Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн явцуу эрх ашгийн үүднээс сонгуулийн тойрог бүрт 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх жагсаалт гарган

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5