409 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2-ын 2/, Далдугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. ХОЁР. Мэдээлэл гаргагч иргэн Н.Хайдав Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт заасан Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тухай асуудлыг Улсын Их Хурал үл ойшоон хүлээн аваагүй учир дээрх асуудлыг Үндсэн хуулийн цэцээр хянуулахаар мэдээллийн нэмэлт шаардлага болгон ирүүлсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 2006 оны 12 дугаар сарын 18-нд Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуульд тавьсан хоригтоо: 1. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан зөвхөн сонгууль явуулахын тулд зохион байгуулагддаг сонгуулийн нутаг дэвсгэрийг баримтлан хөрөнгө оруулахаар төсөвлөсөн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цолцолбор мөн” гэсэн заалтыг зөрчиж төсвийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг баримтлан зарцуулах зарчмыг алдагдуулсан, 2. Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчиж дараагийн Улсын Их Хурлын сонгууль тэгш эрхийн үндсэн дээр шударга явагдах боломж алдагдах нөхцлийг урьдчилан бүрдүүлсэн, 3. Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг хамгаална” гэсэн заалтыг зөрчиж “сонгуулийн нутаг дэвсгэрийн” явцуу эрх ашгийг хичээж засаг захиргаа, нутаг дэвсгэрийн онцлог нөхцөл байдлыг үл харгалзан тэгшитгэн хуваарилах зарчмаар нэмэлт хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн байна гэж үзжээ. Эл асуудлаар Улсын Их Хурлын зарим гишүүд өөрийн үзэл бодлоо илэрхийлж байсан нь дараахь баримтаар нотлогдож байна. Үүнд: 1. Монгол Улсын Их Хурлын 2006 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдааны тэмдэглэл. Уг хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Үүл хэлэхдээ:
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5