411 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хөрөнгө оруулалтын санхүүжилтийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зарчмаар бус, Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн зарчмаар хуваарилан тэгшитгэж, түүнийгээ халхавчлан төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад суулган хуульчлан баталсан, ингэснээрээ Улсын Их Хурлын сонгуульд оролцох намууд болон нэр дэвшигчдэд тэгш бусаар өрсөлдөх нөхцлийг бий болгосон, төсвийн ерөнхийлөн захирагч нар Улсын Их Хурлын гишүүний саналыг харгалзан тэдэнтэй зөвшилцөж хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хийхээр болсон, мөн “Монгол Улсын 2007 оны төсвийн тухай” Монгол Улсын хуулинд Улсын Их Хурлын 76 гишүүний тойрог тус бүрт 250.0 сая төгрөгөөр тооцож нийт 19.0 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсвийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, батлан шатанд, энэ талаар хуулиар тогтоосон журмыг Улсын Их Хурал хэрэгжүүлээгүй зэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Хорин гуравдугаар зүйлийн 1, Гучин наймдугаар зүйлийн 2-ын 2/, Тавин наймдугаар зүйлийн 1, Жаран хоёрдугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 4. Улсын Их Хурлын гишүүдийн зөвхөн хувь хувийн бодлоор хөрөнгө оруулалтын санал өгөгдсөн тул ижил объектуудыг барихад зарцуулах зардлын хооронд ялгаа их гарч шудрага ёс, тэгш байдлын зарчим зөрчигдөхөд хүрсэн байна. Үүнийг зөвхөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын багц дээрх жишээгээр авч үзэхэд тухайлбал, багийн Засаг даргын конторын барилгыг Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт барихад 20.0 сая, Сэлэнгэ аймгийн Шаамарт барихад 50.0 сая, Төв аймгийн Бүрэн суманд барихад 70.0 сая төгрөг төсөвлөгдсөн байна. Мөн сумын Засаг даргын Тамгын газрын барилгыг Өвөрхангай аймгийн Уянга суманд барихад 250.0 сая, Сүхбаатар аймгийн Уулбаян суманд барихад 25.0 сая төгрөг зарцуулах зэргээр төсөвт тусгагджээ. Аймаг, нийслэлийн Засаг даргын багцад зарим гишүүд сонгогчдынхоо /иргэдийн/ хувьчлагдсан орон сууцны байрны засварыг төсвийн хөрөнгөөр засуулахаар төсөвлөсөн байна.Тухайлбал, Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт. Мөн зарим сайдын эрхлэх ажлын хүрээнд үл хамаарах ажлыг Улсын Их Хурлын гишүүдийн саналаар хүчээр байршуулсан байна. Тухайлбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын багцад Булган, Чойбалсан, Өвөрхангай, Арвайхээрийн гэрэлтүүлэг, Ховд,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5