408 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл XXIII.1.18, IX.1.5, XYI.2.1.21, XYI.1.2.1.8-д бүрэн тусгагдсан, Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн даргын 2007 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 26 тоот албан бичигт: “…Улсын Их Хурлын гишүүд нь өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд улсын төсөвт дээр дурдагдсан хөрөнгө оруулалтын талаар Улсын Их хурлын холбогдох байнгын хороогоор дамжуулан асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж байна…” гэсэн зэргээс харахад санал, жагсаалт өгсөн бусад гишүүдийн хөрөнгө оруулалтын санал ч дээрх жагсаалтад, санал өгөөгүй цөөн гишүүдэд хуваарилагдсан 250 сая төгрөг нь шадар сайдын багцад нийт дүнгээрээ 750 сая төгрөг гэж тусгагдсан гэх үндэстэй байна. Монгол Улсын Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага болохын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2-т зааснаар: “…2/ ...улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх; …бүрэн эрхийг хэрэгжүүлэх ба “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т зааснаар “…Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцсэн жил бүрийн төсвийн хүрээний мэдэгдэл болон түүнд үндэслэсэн улсын төсвийн төслийг боловсруулах; “…бүрэн эрхтэй юм. Монгол Улсын Засгийн газраас 2006 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан “Монгол Улсын 2007 оны төсвийн төсөл”-д Улсын Их Хурлын сонгуулийн тойрог бүрт 250 сая төгрөгийн хөрөнгө төсөвлөгдөөгүй байхад Улсын Их Хурал уг асуудлыг хэлэлцэх явцдаа Засгийн газрын үндсэн бүрэн эрхэд халдаж төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2007 оны төсвийн багцийг сонгуулийн тойрог харгалзан нэмэгдүүлж, Улсын Их Хурлын гишүүдийн саналыг хөрөнгө оруулалтын жагсаалтаар төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад тараан байрлуулан баталсан байх ба ингэхдээ ижил төрлийн хөрөнгө оруулалтын объектод санхүүжилтийн дүнг өөр өөрөөр тусгасан, нэг үйл ажиллагааны санхүүжилтийг 2 дахин давхардуулан тусгасан, төрийн санхүүгийн бодлогын хүрээнд шийдвэрлэгдэхээргүй асуудлыг төсвийн хуулийн хавсралтаар баталсан зэргээс үзэхэд Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан саналыг механикаар төсөвт суулгасан болох нь “Монгол Улсын 2007 оны төсвийн тухай” хуулийн Арван нэгдүгээр зүйлийн нэгдүгээр хавсралтын IX.1.10, IX.1.11, IX.1.28, IX.1.4, IX.1.24, XYI.2.1.15, XXYIII.1.16 зэргээр тогтоогдож байна. Энэ нь Монгол
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5