407 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл …Одоо 19.0 тэрбум төгрөгийг 2006 он шигээ шадар сайдын багц дээр бичихгүйгээр вариант оруулж ирж байгаа. Тэр нь… төсвийн ерөнхийлөн захирагчдын багцууд дээр гишүүдийн саналыг жагсаалтаар нь оруулчихаж байгаа… Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 32-ын 2-ын 5 дугаар заалтаар хориг тавьсан юм билээ, ноднин. Яг тэр заалтын дагуу одоо бол болж байгаа…” гэжээ. “…хөрөнгө оруулалтын жагсаалтыг гаргаж өгөөгүй гишүүд хичнээн байгаа бол?… гэсэн Ж.Батхуяг гишүүний асуултад Т.Очирхүү: …гадаадад явж байгаа, томилолттой байгаа 7, 8 хүн байсан. Одоо тэрнээс 2, 3 хүн нь өөрсдөө утсаар саналаа өгчихөөд байгаа. 5, 6 хүн л үлдээд байгаа юм шиг байна… Тэд нарын багцийг /250 сая төгрөгийг/ аймгаар нь… шадар сайдын багц дээр хийчихээд 2006 ондоо 7.6 тэрбумаа ашигласан тэрүүгээрээ явчихъя л гэсэн тийм санаа л оруулж ирж байгаа… гэжээ. Мөн хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан хэлэхдээ: “…250 саяыг тойрсон асуудлууд яригдаад ажлын хэсэг төсвийн эрх захирагчдад нь төсөв рүү хийж өгье гэж танилцууллаа шүү дээ. …Төсвийн 4 дүгээр хэлэлцүүлгийн явцад төсвийг эрх захирагч нэг бүрээр баталдаг. Тэгэхээр тэр төсөв дотор нь одоо эрх захирагч болгонд суулгаж өгнө. …дөрөвдүгээр хэлэлцүүлгийн өмнө хэн хэний төсөв дээр хичнээн юм яаж тусав гэдгийг бид нар сонсоод дөрөвдүгээр хэлэлцүүлэгт орох бололцоотой… гэсэн байна. 4. 2007 онд Бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалтын талаар гаргасан зарим гишүүдийн санал, жагсаалт. Үндсэн хуулийн цэцээс шаардсаны дагуу Улсын Их Хурлын гишүүн Л.Гүндалай, Ц.Жаргал, С.Оюун, М.Зоригт нар Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд гаргасан хөрөнгө оруулалтын санал, жагсаалтаа ирүүлсэн ба МАХН-ын бүлэг, ардчилсан намын зөвлөл гишүүдийнхээ гаргасан санал, жагсаалтыг удаа дараа шаардсаар байхад Үндсэн хуулийн цэцэд ирүүлээгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ. Дээрхи нэр бүхий гишүүдийн гаргасан санал, хөрөнгө оруулалтын жагсаалт нь “Монгол Улсын 2007 оны төсвийн тухай” хуулийн арван нэгдүгээр зүйлийн нэгдүгээр хавсралтын XYII.1.39, XYI.1.1.72, XYIII.1.16, XYI.2.3.9, XYI.1.1.76, IX.2.7, XXIII.1.42, XYI.1.2.4, XYI.1.2.51, XYI.1.2.5, XYI.2.1.15, XYI.1.2.6, XYII.4.6, XXIII.1.42, XYI.1.2.7, IX.2.8, XYI.2.1.16, XYI.1.2.8, X.1.3.2,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5