406 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Тийм учраас нэмж 9 тэрбумыг… суулгалаа…” гэсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Н.Баярсайхан: “…Нийт саналуудыг нь шүүгээд үзсэн чинь 70, 80 хувь нь дандаа тойрог руу хандсан ийм саналууд байсан. Бид тэрийг шүүж үзээд Их Хурлын гишүүн болгонд 250, 250 саяыг өгье. Ер нь тэгээд тойрог руу хандсан саналуудаа татъя гэсэн зарчим дээр ажлын хэсэг дээр ярьсан…” гэжээ. Мөн хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн, МАХН-ын бүлгийн ахлагч Д.Идэвхтэн: “…Тэгэхээр энийгээ нэг гишүүнд дунджаар 250 сая гэж бодоод, ингэж нийтэд зарлахгүй, орон нутгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт гэж нэрлээд …76 гишүүнд тус бүр 250 сая гэж бодоод 19 тэрбум болж байгаа юм. …9 тэрбум төгрөгөөр орон нутгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт нэмэгдэнэ…” гээд санал хураалгаж 100 хувь дэмжигдсэн байна. 2. Монгол Улсын Их Хурлын 2006 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдааны тэмдэглэл. Уг хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Үүл, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаанаас асуухдаа: “…250 сая төгрөгийн тухайд нийгмийн санаа бодол их таагүй байгаа, энийг Төсвийн байнгын хороон дээр хэлэлцэж байхдаа анхаарч үзсэн үү… Яагаад гэвэл наадах чинь Төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг зөрчиж орж ирээд байгаа зүйл шүү дээ. …тэр 250 сая төгрөг чинь төсвийн ерөнхийлөн захирагч нараар дамжилгүйгээр шууд Улсын Их Хурал дээр ороод ирсэн байхгүй юу…” гэхэд Ч.Улаан: “…хэлэлцүүлгийн явцад гарсан саналыг хянаж үзээд тэгээд эцсийн шийдвэр гаргахдаа хуулиндаа нийцүүлээд эрх захирагч нэг бүрээр нь одоо ингээд заагаад объекттой, төсөлтэй нь батлаад өгчихнө гэж тогтсон юм…” гэсэн байна. 3. Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2006 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн хуралдааны тэмдэглэл. Уг хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн Т.Очирхүү хэлэхдээ: “…Гишүүд одоо аймгийнхаа, бүс нутгийнхаа саналуудыг өгсөн. Зөвлөл, бүлгээрээ өгсөн байгаа. За бусад гишүүд ер нь бүх гишүүд өгчихөж байгаа. Тэгэхээр тэрнийг шадар сайдын багц дээр өмнөх жилүүдэд бичиж ирсэн. 2006 онд 7.6 тэрбум төгрөг бичээд, тэгээд тэр 7.6 тэрбум төгрөгийг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нартай яриад гишүүдийн саналыг аваад ингээд зарцуулаад ирсэн.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5