Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

405 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ээлжит чуулганы 2006 оны 10 дугаар сарын 26, 27; 11 дүгээр сарын 21, 26, 30-ны өдрийн нэгдсэн хуралдаан, Улсын Их Хурлын 2006 оны намрыг ээлжит чуулганы Төсвийн байнгын хорооны 2006 оны 11 дүгээр сарын 20, 29-ны өдрийн хуралдаан, Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 186 дугаар тэмдэглэлүүд, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Будын Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбар, Улсын Их Хурлын гишүүдийн хөрөнгө оруулалтын саналын жагсаалт зэргээс тодорхой харагдаж байна. Тухайлбал, 1. Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны тэмдэглэл. Уг хуралдаан дээр Улсын Их Хурлын даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Т.Очирхүү хэлэхдээ: “…Орон нутагт өгч байгаа 500 саяа больё гэсэн. Сумдад 10 сая өгдөгөө хэвээр нь байлгая. Харин 500 саяа Улаанбаатар хотын 20 гишүүнээ нэмээд 76 гишүүнээ бүгдийг нь оруулаад 250, 250 саяар тойрог болгонд өгье… Гэхдээ томъёоллын хувьд юу гэсэн бэ? гэхээр түрүүн бид нар 100 сая дээр хориг авч байсан, шүүмжлэлд өртөж байсан учраас ерөөсөө бүс нутгийн хөгжлийн асуудалд зориулсан багцаа шадар сайд дээр хийчихээд, гишүүдтэйгээ зөвлөөд явдгаар ийм зохицуулалт хийе гэснийг манай гишүүд онцгой анхаарчих хэрэгтэй. Бид нар хоригт ороод эвгүй байдалд орчих вий гэж ингэж бодож байна. …ерөөсөө гишүүдэд, 76 хүнд 250 сая 250 саяар бодоод, тэгээд тойргийнхоо тоогоор очно биз. Тэр 250 саяынхаа хүрээнд тохиръё гэсэн ийм л зүйл ярьсан…” гэжээ. Мөн хуралдаан дээр Сангийн сайд Н.Баяртсайхан хэлэхдээ: “…2006 оны төсвийн чөлөөт үлдэгдэл 100 тэрбум төгрөгийг Улсын Их Хурлаас гарч ажилласан 2 ажлын хэсгийн санал болгож байгаа төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулах нь зүйтэй гэж ярьсан… Байнгын хороод дээр яригдсан саналуудыг нэг бүрчлэн шүүж үзлээ. Ерөнхийдөө Улсын Их Хурлын гишүүдэд 250, 250 сая төгрөгөөр тооцож шадар сайдын төсвийн багцад 19 тэрбум төгрөгийг суулгая гэж шийдсэн учраас бид аймаг руу хандсан, тусгай тойрог руу хандсан саналуудыг 250-д нь багтаах чиглэлээр ажиллахаас өөр ямар ч арга байхгүй. …Орон нутгийн хөгжлийг дэмжихэд 10 тэрбум төгрөг байгаа, 76 гишүүнээрээ бодохоор 19 тэрбум төгрөг шаардлагатай болж байгаа.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5