404 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Ерөнхийлөгч хоригтоо “…дараагийн Улсын Их Хурлын сонгууль тэгш эрхийн үндсэн дээр шударга явагдах боломж алдагдах нөхцлийг урьдчилан бүрдүүлсэн” гэсэн бол хууль цаазын утга зохиолд тэмдэглэснээр “төр засагт хамаатай хамаагүй юм амлаж өр тавьчихаад салам нэхэгддэг занганд орж… амалсандаа хүрдгээ харуулах, нөгөөтэйгүүр ирэх сонгуулийн барьцаа болгож төсвийн хэдэн төгрөгийг учир зүггүй өрсөлдөн тарааж… сонгууль /санал/ луйвардах нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдах гэсэн Үндсэн хуулийн заалтад хамаатай” болохыг тодорхойлсонтой нийцэж байна. Эндээс авч үзвэл миний өргөдөлдөө дурдсан Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн гэсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэстэй болохыг Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хүлээн зөвшөөрчээ гэж үзэж болохоор байна. Энэ бүхнээс миний бие өргөдөлдөө дурдсан шаардлагуудаа бүрэн үндэслэлтэй гэж үзэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт заасан Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тухай асуудлыг Улсын Их Хурал үл ойшоон хүлээж аваагүй учир дээрх асуудлыг Үндсэн хуулийн цэцээр хянан магадлуулах нь зүйд нийцнэ гэж үзэж, энэ бүхнийг өргөдөл гаргахдаа дутуу дулимаг хандсанаа хүлээн зөвшөөрч доорхи шаардлагыг нэмэлт болгон гаргаж байна. Монгол Улсын 2007 оны төсөвт Улсын Их Хурлын сонгуулийн тойрог бүрт гишүүдийн гаргаж өгсөн жагсаалтаар 250.0 сая /бүгд 19.0 тэрбум/ төгрөгийг хөрөнгө оруулалт нэрээр “халхавчлан” салбар хариуцсан сайд нарын багцад тараан байрлуулж баталсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Хорин гуравдугаар зүйлийн 1, Тавин наймдугаар зүйлийн 1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байгаа тул хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: НЭГ. Монгол Улсын Их Хурал “Монгол Улсын 2007 оны төсвийн тухай” хуулийн төслийг хэлэлцэхдээ Улсын Их Хурлын зарим гишүүдийн гаргасан саналын дагуу гишүүдээр жагсаалт гаргуулж Улсын Их Хурлын сонгуулийн тойрог бүрт 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж, төсвийн ерөнхийлөн захирагч нар болон шадар сайдын багцад тараан байршуулж, хөрөнгө оруулалтын жагсаалтыг хавсралтаар баталсан болох нь Улсын Их Хурлын намрын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5