403 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодлого, цухалзсан байгаа юм болов уу. Улсын Их Хурлын гишүүний санаачлага гэхээсээ аймаг, орон нутаг, Засгийн газрын хэрэгжүүлэх ажил болгон тавимаар байна. Болж өгвөл ерөнхий дүнг Улсын Их Хурал баталж өгөөд орон нутаг оновчтой ажиллах зарчмыг бүгдээрээ хөөцөлдвөл яасийм”. Эндээс авч үзвэл Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбартаа “орон нутгийн саналыг харгалзан” гэж бичсэн нь чухамдаа 2000 онд Үндсэн хуульд дахин халдахдаа “ард түмний захиалга” нэрийн дор урьдчилан бэлтгэсэн “талархлын бичиг”-т “дуулгавартай” хэдэн сэхээтний гарын үсэг зуруулж, нийтлүүлж байсантай агаар нэгэн “амташсан хэрээ 13 дахихын” үлгэрийг үзүүлэн яаруу, сандруу санал солилцсон дүр эсгэж, олон түмнийг төөрөлдүүлэх арга мэх гэж үзэж байна. 6. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбартаа “төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдах гэдэг нь уг эрх мэдлийг хууль бусаар авах зохион байгуулалт бүхий үйл ажиллагааг ойлгодог билээ. Ийм үйл ажиллагааны хэлбэр нь төрийн эрх мэдлийг авах зохион байгуулалттай ажиллагаа хийсэн тухайлбал, бослогод бэлтгэх, олон нийтийг хамарсан самуун дэгдээх, засгийн эрх мэдлийг авах ажиллагааг удирдан зохион байгуулсан зэрэг үйл ажиллагаа байдаг” гэсэн байна. Эдгээр нь хэлбэрийн хувьд дээрх заалтад хамаарах боловч хууль зүйн талаасаа иргэний эрх зүйн бус эрүүгийн эрх зүйн зохицуулалтаар шийдвэрлэгдэх хэлбэр юм. Харин Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо 250.0 сая төгрөг хуваарилахаар санаачилга гарган шийдвэрлэсэн нь зохион байгуулалттай хийгдсэн учир “зохион байгуулалттай үйл ажиллагаа гэдэг” гэсэнтэй санал нэг байна. Миний өргөдөлд дурдсан нэхэмжлэлийн шаардлага нь Үндсэн хуулиар эрх мэдэл хуваарилан тогтоосон бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгчдийн зүгээс зохион байгуулалттайгаар гүйцэтгэх эрх мэдлийн улсын төсөв боловсруулан Улсын Их Хуралд өргөн хэлэлцүүлж, батлуулах эрхэнд 19.0 тэрбум төгрөгийн хязгаарт халдан, авч хэрэгжүүлсэн тухай мөн дараагийн сонгуульд давуу байдлыг урьдчилан бүрдүүлж “сонгууль /санал/ луйвардах” замаар хууль тогтоох эрх мэдлийг авахаар завдсан байж болох асуудал гэдгийг ойлгохыг хүсээгүй, ойлгосон ч “бултах” арга зам хайж, хаацайлах гэсэн тайлбар гэж үзэж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5