402 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2. “Төрийн үйл ажиллагаанд тэгш байдлын зарчим нь юуны өмнө төр, иргэн хоёр харилцан тэгш үүрэг хариуцлага хүлээх байдлаар хэрэгждэг” гэснийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү юм. Учир нь төр, иргэн хоёр нь Үндсэн хууль болон бусад хуулиар өөр өөр үүрэг хүлээж, эрх эдэлдэг бөгөөд тэр л эрх үүргийнхээ дагуу хариуцлага хүлээдгийг ингэж хялбарчилж боломгүй. 3. “Төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчим нь хууль тогтоомжийг боловсруулах, батлах үйл ажиллагаанд Үндсэн хуулийг дээдлэх явдал гэж үзэж байна” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Энд төр гэдэгт зөвхөн Улсын Их Хурал ч хамаардаг бус гэдгийг ойлгоогүй эсвэл ойлгохыг хүсээгүй бололтой. Хууль дээдлэх гэдэг нь зөвхөн хууль боловсруулах, батлах үйл ажиллагаанд төдийгүй түүнийг хэрэгжүүлэх, хянах бүхий л үйл ажиллагаанд хуулийг дагаж мөрдөх, ягштал биелүүлэх тухай ойлголт гэж үзэж байна. 4. Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд “Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг хэлэлцэж болох” гэж заасан нь өөрийн эрх мэдэлд хамаарахгүй асуудлыг булаан авч шийдвэрлэж болох тухай ойлголт биш харин алдаа, оноог хэлэлцэн эрх мэдлийн бусад байгууллага шаардлагатай гэж үзвэл төсөл, шийдвэртээ тусгаж байх тухай ойлголтоос ангид авч үзэх боломжгүй юм. Мөн зүйлийн 7-д “…улсын төсөв… батлах” гэсэн заалт нь Засгийн газарт хамаарах Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2-ын 2 “…улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж, Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх” гэсэн эрхэнд халдан улсын төсвийг зохиож батлах гэсэн ойлголт биш юм. Харин Засгийн газраас боловсруулан оруулсан төслийг хэлэлцэн шаардлагатай гэж үзсэн саналыг Засгийн газар төсөлдөө тусган дахин боловсруулах замаар эцэслэгдсэнийг батлах тухай ойлголт юм. Энэ үүднээс миний бие Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2-ын 2 дахь заалтыг зөрчин Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо 250.0 сая /бүгд 19.0 тэрбум/ төгрөгийн төсөв боловсруулан, жагсаалт гаргаж, сайд нарын багцад тараан байрлуулж батлан гүйцэтгэх эрх мэдэлд халдсаныг зохион байгуулалттайгаар Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 2 “төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг… хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа юм. 5. Аймгийн Засаг дарга нарын уулзалт дээр “Зарим аймаг Улсын Их Хурлын гишүүдтэй ярилцсан зүйл ч байна. Ярилцаж амжаагүй ч байна. Үүнийг орон нутгийн иргэдийн хүсэн хүлээгээд байгаа зүйл рүү Засгийн газар чиглүүлсэн нь дээр байх. Улсын Их Хурлын гишүүний
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5