Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

401 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 5. Далдугаар зүйлийн 1. “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн тухайд: Дээр дурдсан тайлбаруудаас үзвэл Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 7, дөрөвдүгээр бүлгийн 10 дахь заалт, дөрөвдүгээр бүлгийн 11 зүйлийн нэг, хоёрдугаар хавсралтад дурдсан 2007 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтууд нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд улсын төсвийн байгууллага, ард иргэдийн эрх ашигт бүрэн нийцсэн хэрэгжих бүрэн үндэстэй шийдвэр гэж үзэж байна. Энэ бүхнээс үзэхэд Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуулийн заалтууд Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль болон бусад хуулиудад нийцэж байгаа бөгөөд Монгод Улсын Их Хурал Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийн хүрээнд шийдсэн асуудал тул Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж байгаагаа үүгээр тайлбарлаж байна” гэжээ. Гурав.Иргэн Н.Хайдав 2006 оны 2 дугаар сарын 21-ний өдөр гаргасан нэмэлт тайлбартаа: “Улсын Их Хурлын гишүүн бүрийн гаргасан жагсаалттай танилцаагүй боловч “Монгол Улсын 2007 оны төсвийн тухай” хуулийг батлахдаа гишүүн бүр тойрогтоо 250.0 сая төгрөгийг хөрөнгө оруулалт нэрээр салбарын сайд нарын /төсвийн ерөнхийлөн захирагчдын/ багцад тараан байрлуулж баталсан нь миний өргөдөлдөө дурдсан баримтууд болон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбараас тодорхой байна. 1. “Шударга ёсыг хэрэгжүүлэх үндсэн арга бол аливаад алагчлахгүй хандаж шийдвэрлэх явдал” гэснийг зөвхөн үүгээр хязгаарлан, хүлээн зөвшөөрөхөд учир дутагдалтай юм. “Засаг төр бол Үндсэн хууль хийгээд бусад хуулийг ягштал мөрдөж, түүний “хүрээнд” биш яг зааснаар нь ажилладаг /заалтаас гажвал эрхээ хэтрүүлсэн, үүргээ умартсан хэрэг болно/. Иргэд бол хуулиар хориглоогүйг хийж чөлөөтэй амьдардаг” байх нь Үндсэн хуулиар тунхаглан тогтоосон Улсын Их Хурлаас үйл ажиллагаандаа дагаж мөрдөх ардчилсан ёс, шударга ёсны зарчим бөгөөд аливаа хуулийг зөрчөөгүй, зөрчихгүй байх нь шударга ёсны үнэлэмж гэж үзэж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5