Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

399 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл баримтлагч Улсын Их Хурлын гишүүний саналыг харгалзсан нь тэдгээрийн сонгогчдын шууд эрх ашгийг нь хамгаалах, хүн амын тоог харгалзсан нь нийт иргэдэд төсвийн хөрөнгө тэгш шударгаар хуваарилагдах зарчмаас урган гарч байгаа бөгөөд ингэснээр Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэгш байдал, шударга ёсны зарчимд нийцэж байгаа болно. 2. Гуравдугаар зүйлийн 2. “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэсэн тухайд: Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдах гэдэг нь уг эрх мэдлийг хууль бусаар авах зохион байгуулалт бүхий үйл ажиллагааг ойлгодог билээ. Ийм үйл ажиллагааны хэлбэр нь төрийн эрх мэдлийг авах зохион байгуулалттай ажиллагаа хийсэн тухайлбал, бослогод бэлтгэх, олон нийтийг хамарсан самуун дэгдээх, засгийн эрх мэдлийг авах ажиллагааг удирдан зохион байгуулсан зэрэг үйл ажиллагаа байдаг. Монгол Улсын 2007 оны төсвийн хуулийг хэлэлцэн батлах үйл ажиллагаа нь Үндсэн хуулийн энэ заалтад хамаарах ямар нэг үйл ажиллагаа болоогүй бөгөөд гагцхүү Үндсэн хуулиар олгогдсон онц бүрэн эрхийнхээ дагуу ажилласан болохыг тэмдэглэн хэлэх байна. 3. Гучин наймдугаар зүйлийн 2.2. “шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх” гэж заасныг зөрчсөн гэсэн тухайд: Засгийн газар нь Үндсэн хуулийн энэ заалтад заасан үндсэн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон бусад хуульд заасан тодорхой эрхийг хэрэгжүүлдэг. Энэ дагуу Улсын Их Хурлаас баталсан 2007 оны төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд Монгол Улсын Их Хурал 2007 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэн батлахдаа эдийн засагт гарсан таатай нөхцөл, гадаад зах зээлийн үнэ ханшийн өсөлтийн улмаас бий болж байгаа санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг хуримтлуулж, бодит салбарыг хөгжүүлэх дэд бүтцийг бий болгох, хөрөнгө оруулалт хийх, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хэрэглээний үнийн өсөлттэй уялдуулан төсвийн бараа үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэх, тэтгэвэр, тэтгэмжийн зардлыг индексжүүлэх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлж, түүний хүртээмж, тоо чанарыг ахиулахад анхаарсан юм.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5