398 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Төрийн үйл ажиллагаанд тэгш байдлын зарчим нь юуны өмнө төр, иргэн хоёр харилцан тэгш үүрэг хариуцлага хүлээх байдлаар хэрэгждэг. Төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчим нь хууль тогтоомжийг боловсруулах, батлах үйл ажиллагаанд Үндсэн хуулийг дээдлэх явдал гэж үзэж байна. Монгол Улсын Их Хурал 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан билээ. Монгол Улсын 2007 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэн батлахдаа Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийг дээдлэн, хуулийн холбогдох заалтыг иш үндэс болгосон юм. Үүнд: Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд энэ зүйлийн 7-д “төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах” гэж заасан байдаг бөгөөд энэ бүрэн эрхийнхээ дагуу Улсын Их Хурал төсвийн төслийг хэлэлцэн баталсан. Мөн Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 33 дугаар зүйлд Улсын Их Хурал улсын төсөв батлахдаа төсвийн дор дурьдсан баримт бичиг, хуулийн төслийг хэлэлцэн батална гэж заасан. Үүнд: “33.2. Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсөвт дараахь зүйлийг тусгана: 33.2.1. улсын болон орон нутгийн төсвийн байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, бусад этгээдээс худалдаж авах бүтээгдэхүүнийг анги бүрээр; 33.2.2. улсын төсвөөс төлөх тэтгэвэр, тэтгэмж, бусад зарлагын төрөл, анги бүрээр; 33.2.3. өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон бусад зардлыг зардлын төрөл бүрээр; 33.2.4. улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулалтын төсөл бүрээр”. Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуульд орон нутгийг дэмжих хөрөнгө оруулалтын хуваарилалтыг хийхдээ орон нутгийн санал, ард түмний элч, иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5