397 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тогтож Үндсэн хуулиар тогтоосон Засаг төрийн эрх мэдэл хуваарилсан зарчим ноцтойгоор зөрчигдөж байна. Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон Засаг төрийн гүйцэтгэх болон орон нутгийн өөрийн удирдлагын бүрэн эрхэд халдан Улсын Их Хурлын төсвийн байнгын хороогоор хэлэлцэн Улсын Их Хурлын сонгуулийн тойрог бүрт, Улсын Их Хурлын гишүүн бүрт 250 сая, бүгд 19 тэрбум төгрөгийг хуваарилан, гишүүдийн гаргасан жагсаалтаар сайд нарын багцад суулган баталсан Улсын Их Хурлын 2006 оны 11 дүгээр 30-ны өдрийн шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 2, Гучин наймдугаар зүйлийн 2-ын 2, Жаран хоёрдугаар зүйлийн 1, 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Иймд Улсын Их Хурлын гишүүдийн гаргаж өгсөн жагсаалтаар Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо хэлэлцэж Улсын Их Хурлын сонгуулийн тойрог бүрт 250 сая төгрөгийг хуваарилан салбар хариуцсан сайд нарын 2007 оны төсөвт оруулж баталсан /бүгд 19 тэрбум төгрөг/ Улсын Их Хурлын 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрийг хянан хэлэлцэж, хүчингүй болгож, Үндсэн хуулийг чандлан сахиулахыг хүсье” гэжээ. Хоёр. Улсын Их Хурлын даргын 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Буд, Т.Очирхүү нар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хариу тайлбартаа : “...Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хуулийн Хоёрдугаар бүлгийн 7, дөрөвдүгээр бүлгийн 10 дахь заалт, дөрөвдүгээр бүлгийн 11 дүгээр зүйлийн 1, 2 дугаар хавсралтад заасан 2007 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтууд нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй талаар дараахь дэлгэрэнгүй тайлбарыг өгч байна: 1. Нэгдүгээр зүйлийн 2. “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг зөрчсөн тухайд: Монгол төрийн үйл ажиллагааны нэг үндсэн зарчим нь шударга ёс юм. Шударга ёсыг хэрэгжүүлэх үндсэн арга бол аливаад алагчлахгүй хандаж шийдвэрлэх явдал билээ. Монгол Улсын Их Хурал үйл ажиллагаандаа Үндсэн хуулийн энэ заалтыг гуйвалтгүй мөрдөн ажиллаж байгааг энэ дашрамд тэмдэглэх нь зүйтэй юм.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5