396 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Энэхүү зарчмыг Үндсэн хуулийн төрийн байгуулал гэсэн гуравдугаар бүлэгт. Нэг.Монгол Улсын Их Хурал, Гурав.Монгол Улсын Засгийн газар, Дөрөв.Шүүх эрх мэдэл хэмээн тусгайлан зааж тус бүрийнх нь эрх, үүргийг зааглан тогтоож өгсөн байна. Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 2 дахь заалт нь төрийн эргэлт, хувьсгал гэх мэт хүчирхийллийн аргаар Засаг төрийн эрх мэдлийг булаан авсан, авахаар завдсан үйл ажиллагаанд л хамаатай мэтээр авч үзэх нь утгагүй юм. Учир нь иймэрхүү үйл ажиллагааны үр дагаварыг Үндсэн хуулийн цэц /шүүх/ хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжгүй бөгөөд өөрөө тэрхүү хүчирхийллийн золиос болж эрх мэдлээ алдах нь ч бий, харин хянан хэлэлцэж болохуйц нөхцөл байдалд л Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсооход чиглэгдсэн гэж үзэж байна. “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэж Үндсэн хуулийн /гуравдугаар зүйл/-д заасан нь зөвхөн “зэвсэглэн халдах” гэсэн утга биш, “сонгууль /санал/ луйвардах” мэт ч хамаатай. Б.Чимид. Өнөөгийн “Улс төр хуульчийн нүдээр” номондоо дээр дурдсан гурван эрх мэдлийн аль нэг байгууллага тэдгээрийн албан тушаалтнуудаас эрх мэдлээ хэтрүүлэн бусад эрх мэдлийн эрх, үүрэгт халдан хэрэгжүүлэх болон хэрэгжүүлж болох боломжийг өөртөө бий болгосон нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөнийг Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх боломж үйл ажиллагаа, нөхцөл, байдал гэж үзэж байна. Монгол Улсын 2007 оны нэгдсэн төсвийг хэлэлцэн батлахдаа, төсвийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд оруулах Засгийн газрын онц эрхийг зөрчин зарим гишүүд санаачлан Улсын Их Хурлын сонгуулийн тойрог бүрт 250 сая төгрөг хуваарилан шадар сайдын багцад суулган, Улсын Их Хурлын гишүүдийн эрх мэдлээр захиран зарцуулах анхны санаачлага олон нийтийн ихээхэн эсэргүүцэлтэй тулгармагц “зүсийг нь буруулж, зүгийг нь даялуулан” Улсын Их Хурлын гишүүдээр жагсаалт гаргуулан, сайд нарын багцад тараан байршуулах замаар биелэлээ олж батлагдсан байна. Ийнхүү олон нийтийн төдийгүй Улсын Их Хурлын гишүүдийн хувьд ч маргаантай байсаар байгаа асуудлыг нэг мөр эцэслэн шийдвэрлүүлж, Үндсэн хуулийн хүрээнд баталгаажуулах нь зүйтэй хэмээн үзэж байна. Анхлан 10 саяар эхэлж, өнгөрсөн жил 100 сая, өдгөө 250 сая болтлоо өсөн, үржиж хэвийн үзэгдэл, жишиг болон
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5