395 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2007.2.23 Дугаар 02 Улаанбаатар хот Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хуульд Улсын Их Хурлын сонгуулийн тойрог бүрт 250.0 сая төгрөг хуваарилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 16.20 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Ж.Амарсанаа, Ч.Дашням, Д.Наранчимэг /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны иргэн Н.Хайдав, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Р.Буд, Т.Очирхүү нар оролцов. Нэг. Иргэн Н.Хайдав Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн мэдээлэлдээ: Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалт нь Засаг төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван эрх мэдэл өөрсдөдөө оногдсон /хуулиар зөвшөөрөгдсөн/ эрх, үүргээ бие даан, хараат бусаар хэрэгжүүлэх үйл ажиллагааны зарчмыг дээдлэн, чандлан сахих, сахиулах баталгаа гэж үзэж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5