392 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үүнд: - Нэмэгдсэн өртгийн албан татвартай ихэнхи оронд татварын нийт орлогын 85-90 хувийг татвар төлөгчдийн 10-15 хувь нь оруулдаг учраас олон жижиг татвар төлөгчидтэй ажиллах нь Татварын албаны хувьд зардал ихтэй. - Жижиг бизнес эрхлэгчид нь ихэвчлэн төлбөр тооцоогоо бэлэн мөнгөөр хийдэг, татварын үүргийг тодорхойлоход шаардагдах бүртгэл хөтөлдөггүй буюу хөтлөх мэдлэг, чадваргүй байдаг. Тухайн үед Дэлхийн банкны зөвлөх нэмэгдсэн өртгийн албан татварын бүртгэлийн босгыг 5.0 сая төгрөгөөр тогтоож, ингэснээр 900 орчим татвар төлөгч нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж, нийт татвар төлөгчөөс нэмэгдсэн өртгийн албан татвраар орж болох орлогын 80-95 хувийг бүрдүүлнэ гэж тооцож байсан байна. Хуулийн төслийг 1998 онд УИХ-аар хэлэлцэж батлах явцад босгыг 15.0 сая төгрөгөөр тогтоосон бөгөөд энэ нь уг хууль шинээр хэрэгжиж байгаа тул тодорхой хугацаанд туршиж үзэх, хоёрдугаарт татварын алба уг хуулийн хэрэгжилтийг зохион байгуулахад цөөн тооны татвар төлөгчөөр /400-500 орчим/ эхлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Харин нэмэгдсэн өртгийн албан татварын хууль тодорхой хугацаанд хэрэгжиж, зохих үр дүн өгч эхэлсэн учир Монгол Улсын Их Хурлын 1999 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар босгыг 10.0 сая төгрөг болгон бууруулсан байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн хэрэгжилтийн явцад нэмэгдсэн өртгийн албан татварын бүртгэлийн босгын талаар олон улсын байгууллагуудаас тодорхой санал зөвлөмж авч байсан болно. Тухайлбал 2002 онд БНСУ-ын КОЙКА байгууллагын шугамаар ирж ажилласан зөвлөх “…. Нэмэгдсэн өртгийн албан татварын бүртгэлийн босго өндөр байх нь бизнес эрхлэгчид борлуулалтын орлогоо нуух сөрөг нөлөөлтэй байж болох боловч, босгогүй болговол Монгол улсад нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн тоо 400 хувиар, нэмэгдсэн өртгийн албан татвараар төсөвт орох орлого 1.8 хувиар тус тус нэмэгдэх ба энэ нь татварын албаны хувьд үр ашиггүй зардлыг ихэсгэнэ ...” гэж үзсэн байна. ОУВС-аас 2005 онд ирж ажилласан зөвлөхүүд Монгол улсад нэмэгдсэн өртгийн албан татварын бүртгэлийн босго Азийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5