Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

393 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл орнуудтай харьцуулахад бага байна гэж дүгнэсэн байна. Жишээ нь нэмэгдсэн өртгийн албан татварын бүртгэлийн босго Фижид 15000, Бангладешид 32609, Пакистанд 22700, Шриланкад 33000, Барбодаст 30000, Монгол 8340 америк доллар байгаа юм байна. Эдгээр байдлаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын бүртгэлийн босго тогтоох асуудал нь юуны өмнө захиргааны зардал үр ашигтай байх, татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийг стандартын дагуу хөтөлж хэвшсэн байх, төлбөр тооцоог бэлэн бусаар хийж хэвшсэн, өөрөө хэлбэл татварын алба хянаж чаддаг байх нөхцөл бүрдсэн байх ёстой юм. Одоо мөрдөж байгаа нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дагуу борлуулалтын орлого нь нэмэгдсэн өртгийн албан татварын бүртгэлийн босгод хүрээгүй боловч, тодорхой шаардлага хангасан бол сайн дурын үндсэн дээр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болох асуудал нээлттэй байгаа болно” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд тодорхой хязгаарлалт тогтоож татвар төлөгч зарим этгээдийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийн асуудал байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д “Жилийн 10.0 сая ба түүнээс доош төгрөгийн борлуулалтын орлоготой үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхлэгчид /импортлогчоос бусад/-ийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4, Арван хоёрдугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 2. Харин хязгаарлалт тогтоохдоо сүүдрийн эдийн засгийг бууруулах, санхүүгийн илүү оновчтой тогтолцоог бий болгох, татвар төлөгчдийн хувьд илүү шударга нөхцөл байдлыг бүрдүүлэх явдалд Улсын Их Хурал цаашид анхаарлаа хандуулах шаардлагатай байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5