Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

391 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дурджээ. Импортлогч нь хилээр оруулсан бүтээгдэхүүндээ нэмэгдсэн өртгийн татварыг төлж байгаа хэдий ч цааш худалдан борлуулахдаа нэмэгдсэн өртгийн татвартай үнээр худалддаг тул нэмэгдсэн өртгийн татвар ногдуулснаас эдийн засгийн хувьд импортлогчдод хүлээх алдагдал байхгүй. Мөн өргөдөлд “...импортлоход төлсөн нэмэгдсэн өртгийн татварыг үйлдвэрлэгчийн төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийхгүй байгаа, энэ байдлаас тайлан гаргахаас зайлсхийдэг, хууль бус үйлдлээ нуун дарагдуулдаг, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргахад Нягтлан бодох бүртгэлийн хуулийн заалт зөрчигддөгөөс татвар төлөгчдийг хохирч байгаа нь энэхүү эрх зүйн орчинтой холбоотой” тухай дурджээ. Энэ нь дээрх хуулийн заалттай шууд холбоотой бус харин хуулийг хэрэгжүүлэх шатанд гарч байгаа алдаа дутагдалтай, ажил хариуцсан хүмүүсийн үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж байна. Хэрэв өргөдөлд дурдсан байдлаар татвар төлөгчдийг хохироож байгаа бол хуулийн дагуу асуудлыг эрх бүхий байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх ёстой. Тиймээс Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 9.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэн энэхүү тайлбарын Та бүхэнд гаргаж байна. Гурав. Энэхүү маргааныг Цэцийн хуралдаан хэлэлцүүлэхээр бэлтгэх шатанд Үндэсний татварын ерөнхий газраас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд 10 сая төгрөгийн босго тавих болсон эдийн засгийн үндэслэл, мөн энэ талаар холбогдох тооцоо судалгаа хийсэн эсэх талаар тайлбар гаргуулсан. Үндэсний татварын ерөнхий газрын 2006 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 1/1871 дүгээр албан бичгээр ирүүлсэн тайлбарт: “Худалдааны албан татварын оронд Монгол улсад нэмэгдсэн Өртгийн албан татвар бий болгох бэлтгэл ажлын хүрээнд Дэлхийн банкнаас 1997 онд зөвлөх ирж ажиллан, холбогдох зөвлөмж өгч, хуулийн төслийг боловсруулсан байна. Уг зөвлөмжид олон улсын нийтлэг зарчмын дагуу жижиг бизнесийг дараахь үндэслэлээр нэмэгдсэн өртгийн албан татварт хамруулахгүй байхаар бодож, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх босго тогтоох нь зүйтэй гэж үзжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5