390 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өгсөн нэмэлт тайлбартаа “Манай улсад нэмэгдсэн өртгийн албан татварыг хэрэглэхдээ 10 сая ба түүнээс дээш борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байна гэж зааж өгсөн нь нэмэгдсэн өртгийн албан татварын мөн чанарыг гажуудуулж Үндсэн хуулийн үзэл баримтлал тодорхой зүйл заалтыг зөрчихөд хүргээд байна” гэж үзжээ. Татварын бодлогын хувьд тэгш байдал, тэгш эрхийн зарчим алдагдсан, ялгаварлан гадуурхах байдлыг бий болгож байгаа тухай асуудлыг хөндөн тавихдаа уг ялгаатай хандсан нөхцөл байдлын үндэслэлийг хууль зүйн талаас нь тодорхойлох ёстой. Ижил бөгөөд харьцуулж болох нөхцөлтэй этгээдүүдийн хувьд хуулиар тэгш бус байдал, ялгаварлыг бий болгосон бол түүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Бидний нөхцөлд тухайлбал 50/10 саяын босгоос дээш/ сая төгрөгт бизнес явуулж байгаа болон 5/10 саяын босгоос доош/ сая төгрөгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа этгээдийг хооронд нь ижил бөгөөд харьцуулж болох түвшинд байна гэж үзэхгүй. Тиймээс тэдэнд үйл ажиллагааны цар хүрээ болоод өрсөлдөх чадварыг нь харгалзан хуулиар татварын өөр нөхцөлийг бий болгосон нь Үндсэн хуулийн оршилд заасан шударга ёсны зарчмаас эх үүсвэртэй юм. Татвар төлөгчдийн эрхэлж байгаа үйл ажиллагааны шинж чанар, цар хүрээ, хэмжээнээс хамаарч татварын ялгамжтай бодлогыг татвар төлөгчдөд хөнгөлөлт, чөлөөлөлт хэлбэрээр эдлүүлэх, татварын хувь хэмжээг ялгавартай тогтоодгийг хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим зөрчигдлөө, хөрөнгө чинээ, ажил албан тушаалаар ялгаварлан гадуурхлаа гэж үзэж болохгүй. Түүнчилэн аливаа татвар төлөлт, ногдуулалт, тайлагналтын процесс нь өөрөө татвар төлөгчид хүнд суртал, чирэгдэлгүй, шуурхай ойлгомжтой, хялбар, үр ашигтай, зардал бага байх зарчимд тулгуурладаг. Татварын бодлого зөв байх дээр дурдсан үндсэн ойлголтуудад үндэслэгдэн татварыг ялгамжтай тогтоох, түүний дотор 10 сая төгрөгөөс доош борлуулалтын орлоготой үйлдвэрлэл, ажил үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Дашрамд дурдахад нэмэгдсэн өртгийн албан татварын ийм хөнгөлөлт, чөлөөлөлт дэлхийн бүх оронд мөрдөгдөж байгаа билээ. Иргэн Б.Лхагважав, Б.Батсүх нараас Үндсэн хуулийн цэцэд гаргасан нэмэлт тайлбарт 10 сая төгрөгөөс доош хэмжээгээр бараа импортолсон этгээдэд албан татварын буцаан олголт хийхгүй байгааг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5