Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

389 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бүрдүүлэх үндэслэл болсон НӨАТ-ын 9.3-ын “Жилийн 10 сая ба түүнээс доош төгрөгийн татварын ноогдох борлуулалтын орлоготой үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө. Энэ заалт импортлогчдод хамаарахгүй.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг тус тус зөрчсөн байна” гэжээ. Иргэн Б.Лхагважав Үндсэн хуулийн цэцэд хандаж 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан нэмэлт мэдээлэлдээ: “2007 оны 1 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчлэх НӨАТын тухай хуулийн болон одоо үйлчилж байгаа хуулиудын хооронд зарчмын ялгаа, өөрчлөлт байхгүй болно. Ялангуяа Үндсэн хуулийн цэцэд хандсан мэдээллийн шаардлагад дурдсан асуудал шинэ хуулинд зарчмын өөрчлөлгүйгээр тусгагдсан байна. Иймд Үндсэн хуулийн цэцэд өмнө гаргасан мэдээллийн хүрээнд шинэ хуулийн холбогдох заалтыг нэгтгэн шалгаж өгөхийг хүсье” гэжээ. Хоёр. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Пүрэвдорж, Ж.Батхуяг нар Үндсэн хуулийн цэцэд хандаж 2006 оны 12 дугаар сарын 5-ны өдөр гаргасан тайлбартаа: 1. “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэсэн Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн тухайд: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9.3 дахь заалт нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тодорхой нэг үндэслэлийг заасан. Энэхүү зохицуулалтаар үндэсний эдийн засгийн аюулгүй байдал алдагдсан, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод харшилсан хууль зүйн нөхцөл байдал үүсгэсэн гэх үндэслэл нотолгоо харагдахгүй байна. 2. “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, “Хүнийг үндэс угсаа, хэл арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн тухайд: Иргэн Б.Лхагважав, Б.Баярсайхан нар Үндсэн хуулийн цэцэд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5