388 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл НӨАТ-ын падан бичиж өгөөгүй гэдэг үндэслэлээр тэдгээрийн гааль дээр төлөгдсөн НӨАТ-ын зардлыг өөрөө төлөх НӨАТ-аасаа хасч чаддаггүй. Иймд тухайн барааны гааль дээр төлөгдсөн НӨАТ дээр дахин НӨАТ-ын татвар нэмж улмаар 2 удаа давхардсан НӨАТ-тайгаар эцсийн худалдан авагчид борлуулж тэдгээрийг хохироож байна. Эсвэл тухайн барааг борлуулалтандаа оруулалгүйгээр орлогоо нуун дарагдуулж хуурамч тайлан баланс гаргах хууль бус үйлдэл рүү түлхэж байна. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд энэхүү 10 сая төгрөгийн борлуулалтын орлогоны доогуур орох гэж чармайх нь бүгдийг гэмт хэрэгтэн болгох хууль зүйн үндэслэлийг бүрдүүлж байна. Ямар шалтгаанаар эцсийн худалдан авагч төлдөг НӨАТ-аас аж ахуйн нэгж, иргэд айгаад байна вэ. НӨАТ-ын тайлан гаргах процессийг Татварын ерөнхий хууль, Нягтлан бодох бүртгэлийн хуулийн зохицуулалтын хүрээнд хэт хамааруулсанаас болж НӨАТ-ын тайлан гаргах явц нь хууль зүйн алдаанд хүргэсэн. Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий хуульд заасны дагуу НАӨТ-ын тайланг мөнгөн сууриар тайлагнах уу, эсхүл Нягтан бодох бүртгэлийн тухай хуульд заасан бэлтгэн нийлүүлэгч, борлуулагч “нягтлан бодох бүртгэлийн аккруел сууриар тайлангаа гаргах уу гэдэг нь ойлгомжгүй болсон. Гэтэл Англи, АНУ-д НӨАТ төлөгч нь анх аж ахуйн нэгжээ бүртгүүлэхдээ НӨАТ төлөгчөөр бүртгүүлдэг. Гэхдээ “мөнгөн суурь”, эсвэл “аккруэл суурь”-ийн аль нэгийг сонгодог. Мэдээж бүх аж ахуйн нэгж мөнгөн суурийг сонгохыг оролддог боловч ямар үйл ажиллагаа эрхлэхээс нь хамаараад татварын газар аль нэгээр нь сонгуулдаг. Өөрөөр хэлбэл энэ хоёр суурьт алинд нь хамаараад татварын газар аль нэгээр нь сонгуулдаг. Өөрөөр хэлбэл энэ хоёр суурьт алинд нь хамаарахаас шалтгаалж НӨАТ-ын гэрчилгээнд тухайн сонгосон суурийн кодыг тавиулж, НӨАТ-ын тайлан гаргах хугацааг 2, 3, 6, 12 сар гэх мэтээр нарийн тодорхой зааж өгдөг. Харин Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд мөнгөн болон аккруэл суурийн аль алиныг нарийвчлан тодорхойлоогүй, яаж хэрэглэх талаар тодорхой зохицуулалт байхгүй байгаа нь нэг талаас хууль хэрэглэх эрх бүхий албан тушаалтан өөрийн дур зоргоор авирлах хууль зүйн боломжийг олгож байгаа, нөгөө талаас хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага орлогоо нуун дарагдуулах зэргээр хар зах зээл бий болох хууль зүйн болон эдийн засгийн нөхцлийг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5