387 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “НӨАТ бол хувь хүн дээр шууд оногддоггүй харин тухайн хүнд үйлчилсэн үйлчилгээ ба бараанд оногдуулсан шууд бус хэлбэрийн татвар юм. Онолын хувьд НӨАТ бол үйлдвэрлэл, үйлчилгээнд оролцогчдын бараа эсвэл үйлчилгээнд нэмэгдүүлсэн өртөгт ноогдсон татвар. Гэхдээ НӨАТ нь хэрэглээнд оногдох татвар бөгөөд НӨАТ-ыг төлөгч нь бүтээгдэхүүн, үйлчилгээг мөнгөөр худалдан авч байгаа эцсийн худалдан авагч. Үйлдвэрлэгч эсвэл борлуулагч нь зөвхөн НӨАТ-ыг эцсийн хэрэглэгчдээс хураан авч улсад тушааж байгаа тайлан гаргагч болно. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгч болон борлуулагч нь НӨАТ-ыг аваад өөрийнхөө дамжлагад төлсөн НӨАТ–аа тэр цуглуулсан НӨАТ дээр нэмээд улсад тушаана гэсэн үг. Хэрвээ илүү төлсөн бол улсаас буцаан авч болно. НӨАТ нь эцсийн дүндээ аливаа улс орны хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагуудыг нэг тайлан баланст оруулдаг, сүүдрийн эдийн засаг буюу хар зах зээлийг арилгах, багасгах, мөнгөний урсгалыг төр өөрийн хяналтад байлгаж, хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагыг санхүүгийн цэгцтэй тогтолцоонд оруулах механизм юм. Монгол Улс нь 1998 оны 1 дүгээр сарын 8-наас эхлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг мөрдөж эхэлсэн бөгөөд 2006 оны 7 сард дахин шинэчлэн боловсруулж 2007 оны 1 дүгээр сарын 1-ээс мөрдөх гэж байна. Манай улсад НӨАТ-ыг хэрэглэхдээ 10.0 сая ба түүнээс дээш борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн НӨАТ төлөгч байна гэж зааж өгсөн нь НӨАТ-ын үндсэн мөн чанарыг гажуудуулж Үндсэн хуулийн үзэл баримтлал, тодорхой зүйл, заалтыг зөрчихөд хүргээд байна. Манай улс өнөөдрийн байдлаар ойролцоогоор 4000 субъект л НӨАТ тайлагнагч буюу төлөгч. Үлдсэн 28000 аж ахуйн нэгж, байгууллага, хэдэн арван мянган иргэд /хувиараа хөдөлмөр эрхлэгчид/ нь НӨАТ төлөгч биш. Эдгээр иргэдийн нэрээр орж ирсэн барааны гааль дээр төлсөн НӨАТ нь улсын төсөвт шууд орсон боловч энэхүү иргэд маань НӨАТ төлөгч биш гэсэн ангилалд хамаарагдан НӨАТ-ын буцаан авалтын сангаас хүртэх эрхгүй юм. Жишээ нь, 2003 оны байдлаар дөнгөж 13 иргэн НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байна. Хамгийн гол нь энэхүү барааг цааш нь авч дамжуулан борлуулж байгаа этгээд болон үйлдвэрлэлдээ түүхий эд материал болгон хэрэглэж байгаа үйлдвэрлэгч нар тухайн анхны иргэд нь
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5