Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

386 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл заалт импортлогчдод хамаарахгүй” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байна. Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын 2004 оны мэдээний дагуу 100 тэрбум төгрөгийн өртөг бүхий бараа хувь хүний нэр дээр импортлогдон Монгол Улсын хилээр орж ирсэн. Энэ 100 тэрбум төгрөгийн импортын бараанд 15.75 тэрбум төгрөгийн НӨАТ-ыг дээрх иргэд улсын нэгдсэн төсөвт эрх бүхий байгууллагаар дамжуулан төвлөрүүлжээ. Харин дээрх иргэдэд “НӨАТ-ын буцаан олголтын сан” –гаас нэг ч төгрөгийн буцаан олголт хийгдээгүй байна. НӨАТ тайлагнагч 3873 этгээдээс зөвхөн 13 нь иргэн байна. Жишээ нь, Монгол Улсын 10000 иргэн улсын хилээр 100 тэрбумын барааг импортлон оруулж ирсэн гэж үзвэл 10.0 сая төгрөгөөс бага борлуулалтын орлоготой учраас НӨАТ тайлагнагч / төлөгч/ биш гэсэн ойлголт төрүүлэхээр байна. Гэтэл НӨАТ-ын хуулийн 9.3 дахь заалтаар 10000 иргэн бүгд НӨАТ төлөгч боловч НӨАТ-ын буцаан олголтын сангаас буцаан олголт авах эрхгүй. Учир нь тэдгээр иргэдийн борлуулалтын орлого 10.0 сая төгрөгт хүрээгүй байдаг. Тэдгээр иргэд НӨАТ-ын тайлан гаргахаас зайлсхийж байгаа нь НӨАТ–ын хууль, Нягтлан бодох бүртгэлийн хууль, Татварын ерөнхий хуулийн хооронд хийдэл ихтэй, мөн салбар хуулиудын хоорондын үндсэн зарчим нь алдагдсан, цаашилбал Эрүүгийн болон Иргэний хууль, бусад хуулийн дагуу хариуцлага хүлээхээс зайлсхийсэн хууль бус үйлдлээ нуун дарагдуулах зэргээр хууль бус үйлдэл хийх эрх зүйн орчныг бүрдүүлээд байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн дээр дурьдсан заалтыг зөрчсөн НӨАТ–ыг хүчингүй болгоно уу” гэжээ. Иргэн Б.Лхагважав Үндсэн хуулийн цэцэд хандаж 2006 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан нэмэлт тайлбартаа:

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5