Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

385 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2007.1.10 Дугаар 01 Улаанбаатар хот Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 14.30 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан, Ч.Дашням, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Лхагважав, өмгөөлөгч Б.Баярсайхан, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Л.Пүрэвдорж, Ж.Батхуяг нар оролцов. Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Лхагважав Үндсэн хуулийн цэцэд хандаж 2006 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан мэдээлэлдээ: “Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн /цаашид НӨАТ гэх/ 9 дүгээр зүйлийн 9.3-д “Жилийн 10.0 сая ба түүнээс доош төгрөгийн татвар ноогдох борлуулалтын орлоготой үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө. Энэ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5