Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

382 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2. Улсын Их Хурлын тогтоолд “…Засгийн газрын тогтоол нь Биеийн тамир, спортын тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна” гэж Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоол Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг зөрчсөн үндэслэлийг хүлээн зөвшөөрчихөөд “Үндсэн хуулийн цэцийн…13 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй” гэсэн нь ойлгомжгүй байна. 3. Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоол гарсан 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс хойшхи 1 жил 6 сарын хугацаанд хохирсон иргэд, байгууллагын удаа дараагийн санал шаардлага, Цэцийн дүгнэлтийг үндэслэн Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг хэрэгжүүлэх хангалттай хугацаа өнгөрсөн ч тогтоолыг хүчингүй болгох, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх хүсэл зориг Улсын Их Хурал, Засгийн газарт өнөөг хүртэл үгүй байна. Эрүүл мэндийн яамнаас 2007 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ирүүлсэн 2/220 дугаар албан бичигт “Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоол нь 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж мөрдөгдөж байгаа…” гэсэн нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үл ойшоон 2007 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс үйлчлэл нь зогсч түдгэлзүүлсэн тогтоолыг баримталж Үндсэн хууль бусад хуулиудын холбогдох заалтуудыг үргэлжлүүлэн зөрчиж иргэд, байгууллагуудыг хохироосоор байгаа төрийн албан тушаалтнуудын хуулиас гадуур дур зоргын үйлдэл болж байна. Иймд Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар “Журам батлах тухай” Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Журам батлах тухай” 208 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн болох нь дараахь үндэслэлээр тогтоогдож байна. 1. Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоол нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-ийн “Олимпийн наадам, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчдыг шагнаж урамшуулах”; мөн хуулийн 22 дугаар

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5