Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

383 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зүйлийн 22.2.1-д “тамирчин олимпийн наадам, дэлхий, тивийн аварга болон улсын аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлбэл Засгийн газраас мөнгөн шагнал... авах” гэсэн заалтыг “олимпод багтах спортын төрөл”-өөр гэж явцууруулж, мөн олимпийн бус төрлөөр дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд медаль авсан тамирчны хуульд заасан шагнал авах эрхийг хассан байна. 2. Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоол Биеийн тамир, спортын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалтыг зөрчсөнөөрөө Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/-ийн “Засгийн газар... хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах”, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоол, захирамж гаргах” гэсэн заалтыг тус тус зөрчсөн шинжтэй байна. 3. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/-д зааснаар Засгийн газрын шийдвэр Үндсэн хуульд нийцсэн эсэх тухай асуудлыг Үндсэн хуулийн цэцэд хянан шийдвэрлэхээр харъяалуулсан байдаг. Засгийн газрын аливаа шийдвэр хууль зөрчсөнөөрөө Үндсэн хуульд нийцэхгүй байх, эсхүл шууд Үндсэн хуультай зөрчилдсөнөөрөө Үндсэн хуульд нийцэхгүй байх асуудлын аль аль нь Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/-д заасан Засгийн газрын шийдвэр Үндсэн хуульд нийцсэн эсэх тухай маргаанд хамаарах учиртай. Иймд Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 13 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн Улсын Их Хурлын 2007 оны 1 дүгээр сарын 18-ний өдрийн 4 дүгээр тогтоолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ: 1. Засгийн газраас 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр баталсан “Журам батлах тухай” 208 дугаар тогтоол Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/, Дөчин тавдугаар

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5