381 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Харин Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж заасны дагуу энэ асуудлыг Засгийн газар өөрөө, эсхүл Улсын Их Хурал хэлэлцэж хүчингүй болгох ёстой байтал, Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг хэлэлцэж дүгнэлт гаргасан явдал Цэц өөрт нь үл харьяалагдах маргааныг хянан шийдвэрлэсэн байна гэж Улсын Их Хурал үзэж энэ үндэслэлээр 2007 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дүгээр тогтоол гарган “Журам батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 208 дугаар тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн болно. Үүнд нэмж тайлбарлахад Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулиас бусад хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг Цэц харьяалан шийдвэрлэхгүй” гэж зааснаас үзэхэд Засгийн газраас баталсан 2005 оны 208 дугаар тогтоол Биеийн тамир, спортын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх маргааныг Үндсэн хуулийн цэц хүлээн авч хянан шийдвэрлэх үндэслэлгүй байна” гэжээ. Зургаа. Иргэн С.Эрдэнэчимэг дээрх маргааныг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэхтэй холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд хандаж 2007 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гаргасан тайлбартаа: 1. Үндсэн хуулийн цэц Засгийн газрын “Журам батлах тухай” 2005 оны 208 дугаар тогтоол Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаарх маргааныг хянаж дүгнэлт гаргасныг Улсын Их Хурлын 2007 оны 4 дүгээр тогтоолд “…Үндсэн хуулийн цэц өөрт нь үл харьяалагдах маргааныг шийдвэрлэсэн байх тул…” гэсэн нь үндэслэлгүй байна. Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт Цэцээр харьяалагдан шийдвэрлэгдэх маргаануудыг нэр заан тогтоосон байх бөгөөд иймд Засгийн газрын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэх нь Цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн. Харин Засгийн газрын шийдвэр хууль зөрчсөн тохиолдолд хүчингүй болгох асуудлыг Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2-т заасан субъектүүд хүсэхгүй бол маргаантай асуудлыг эрх бүхий субъектүүд Цэцэд хандан шийдвэрлүүлэх, Цэц асуудлыг авч хэлэлцэн дүгнэлт гаргах эрх үүргийг хязгаарлах гэсэн шинжтэй байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5