380 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Гэвч Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно”, Жаран зургадугаар зүйлд “Засгийн газрын шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар маргаан гарвал Үндсэн хуулийн цэц хянаж дүгнэлтээ Улсын Их Хуралд оруулах”-аар тус тус зааснаас үзвэл Үндсэн хуулийн цэц өөрт нь үл харъяалагдах маргааныг хянан шийдвэрлэсэн байна гэж үзэж Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 13 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж шийдвэрлэсэн байна. Тав. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Р.Нямсүрэн, Тамгын газрын зөвлөх Н.Тунгалаг нар Үндсэн хуулийн цэцэд хандаж 2007 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гаргасан тайлбартаа: “Улсын Их Хурал 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа Засгийн газраас баталсан “Журам батлах тухай” 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 208 дугаар тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 13 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн билээ. Нэгдсэн хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүдээс тавьсан асуулт, гаргасан саналыг судлан үзэхэд Засгийн газраас баталсан “Журам батлах тухай” 208 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн дээр дурдсан заалтыг бус Биеийн тамир, спортын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна. Тухайлбал, Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4-т “олимпийн наадам, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчдыг шагнаж урамшуулах журмыг Засгийн газраас батлах,” мөн 22.2.1-д “тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт гаргасан тамирчид шагнал, урамшил авах эрхтэйг хуульчилсан юм. Гэтэл Засгийн газар шийдвэрээ зөвхөн олимпийн наадмын тоглолтод багтдаг спортын төрлөөр уралдаан, тэмцээн, наадамд амжилт гаргасан тамирчдад урамшил олгож байхаар явцууруулан, хуулийн үзэл баримтлалыг зөрчиж гаргасан байна гэж Улсын Их Хурлын гишүүдийн олонхи үзжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5