Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

379 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн болох нь дараахь үндэслэлээр тогтоогдож байна. 1. Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоол нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-ийн “Олимпийн наадам, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчдыг шагнаж урамшуулах”, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-д “тамирчин олимпийн наадам, дэлхий, тивийн аварга болон улсын аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлбэл Засгийн газраас мөнгөн шагнал... авах” гэсэн заалтыг “олимпод багтах спортын төрөл”-өөр гэж явцууруулж, мөн олимпийн бус төрлөөр дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд медаль авсан тамирчны хуульд заасан шагнал авах эрхийг хассан байна. 2. Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоол Биеийн тамир, спортын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалтыг зөрчсөнөөрөө Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/-ийн “Засгийн газар ...хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах”, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоол, захирамж гаргах” гэсэн заалтыг тус тус зөрчсөн шинжтэй байна” байна гээд дүгнэлтийн тогтоох хэсэгт: “1. Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Журам батлах тухай” 208 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна. 2.Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоолын үйлчлэлийг 2007 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн байна. Дөрөв. Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг 2007 оны 1 дүгээр сарын 18-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж гаргасан 4 дүгээр тогтоолдоо: “Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас баталсан тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 13 дугаар дүгнэлтийг судалж үзвэл Засгийн газрын дээр дурдсан тогтоол нь Биеийн тамир, спортын тухай хуулийн тодорхой заалттай зөрчилдсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5