Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

378 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2001 онд олимпийн 3 спортын төрлийн 5 тамирчинд 23.7 сая төгрөгийн, олимпийн бус 3 спортын төрлийн 44 тамирчинд 93.2 сая төгрөгийн, 2002 онд олимпийн 6 спортын төрлийн 23 тамирчинд 96.2 сая төгрөгийн, олимпийн бус 12 спортын төрлийн 104 тамирчинд 175.2 сая, 2003 онд олимпийн 6 спортын төрлийн 29 тамирчинд 88.5 сая төгрөгийн, олимпийн бус 6 спортын төрлийн 89 тамирчинд 136.2 сая төгрөгийн, 2004 онд олимпийн 4 спортын төрлийн 111 тамирчинд 184.2 сая төгрөгийн шагналыг тус тус олгосон байна. Зөвхөн 2001-2004 онд олгосон мөнгөн шагналын судалгаанаас үзэхэд нийт 874.5 сая төгрөг олгогдсоноос 603.7 сая төгрөг буюу 69.0 хувь нь олимпийн бус төрөлд амжилт гаргасан тамирчдад олгосон байна. Мөн олимпийн болон олимпийн бус төрлийн дэлхий болон тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон улс орныг авч үзэхэд олимпийн төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 30-100 орон хамрагдаж байгаа бол олимпийн бус төрлийн тэмцээнд 15-20 орон, олимпийн төрлийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд 15-42 орон хамрагддаг бол олимпийн бус төрлийн тэмцээнд 5-8 орон хамрагддаг нь судалгаагаар батлагдаж байна. 2001-2005 оны 9 дүгээр сар хүртэл мөрдөж байсан журмаар олгож байсан мөнгөн шагнал нь хэт хавтгайрсан, тамирчдын олимпийн төрөлд амжилт гаргах сонирхлыг бууруулсан, Биеийн тамир, спортын салбарын “тамирчдын амжилтыг олимпийн түвшинд хүргэх” зорилго алдагдах болсон зэрэг шалтгаанаас шалгуур үзүүлэлт зайлшгүй хэрэгтэй байсан нь эхний ээлжинд олимпийн төрөлд багтдаг спортын төрөлд мөнгөн шагнал олгох шаардлагатай болсон явдал юм. Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоолоор баталсан “Мөнгөн шагнал олгох тухай журам”-ын дагуу 2005 оноос хойш олимпийн төрөлд багтдаг спортын төрлөөр тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргасан 66 тамирчинд 290.8 сая төгрөгийн мөнгөн шагнал олгосон нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 22.2.1 дэх заалтын дагуу тамирчдын Засгийн газраас мөнгөн шагнал авах баталгааг хангасан байна” гэжээ. Гурав.Энэхүү маргааныг Үндсэн хуулийн цэц 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцэж гаргасан 13 дугаар дүгнэлтдээ: “Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Журам батлах тухай” 208 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/, Дөчин

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5