Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

377 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэрэгжүүлэх үүргийнхээ дагуу “Мөнгөн шагнал олгох тухай” журам баталсан тогтоол гаргахдаа бүх спортын төрөлд олговол ямар нөхцөл үүсч болохыг судлан үзсэн. Өөрөөр хэлбэл Олимпийн Харти ёсоор Олимпийн хөтөлбөрт эрэгтэйчүүдийн оролцох спорт нь 4 тивийн 75аас доошгүй оронд, эмэгтэйчүүд оролцох спорт нь 4 тивийн 50-аас доошгүй оронд, өвлийн наадамд 3 тивийн 25-аас доошгүй оронд өргөн дэлгэр хөгжсөн спорт орох боломжтой байдгийг харгалзсаны дүнд дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн өргөн дэлгэр хөгжиж Олимпийн хөтөлбөрт орсон төрлүүдийг эхний ээлжинд хамруулахаар шийдвэрлэсэн. Биеийн тамир, спортын салбарын эрхэм зорилгын нэг нь тамирчдын амжилтыг олимпийн түвшинд хүргэх явдал юм. Иймд олимпийн орсон спортын төрлийг түлхүү хөгжүүлэх, түүгээр хичээллэж амжилт гаргасан тамирчдыг шагнаж урамшуулахыг илүү анхаарсан. Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоолоор Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4-т заасан Олимпийн наадам, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчдад мөнгөн шагнал олгож байгаа. Тухайлбал, Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоол гарснаас хойш зөвхөн 2006 онд Оюутны дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөх, боксын тэмцээн; Дэлхийн цомын болон дэлхийн аварга шалгаруулах буудлагын тэмцээн; Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөх, хүндийн өргөлт, жудо бөхийн насанд хүрэгчдийн болон залуучуудын аварга шалгаруулах тэмцээн; Өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах чөлөөт бөх, боксын тэмцээн; Залуучуудын Азийн аварга шалгаруулах боксын тэмцээнд амжилт гаргасан тамирчдад Засгийн газрын мөнгөн шагнал олгосон. Манай улсад Хууль зүй, дотоод хэргийн яамны бүртгэлтэй спортын 70 гаруй холбоо, 400 гаруй спортын клубууд үйл ажиллагаагаа явуулж байна. Хэрэв Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоолоор мөнгөн шагнал авах тамирчдын спортын төрлийг тодотгож заагаагүй бол дээрх холбоод, клубууд нь өөрийн спортын төрлөөр цөөхөн хэдэн орны ижил төрлийн холбоодтой хамтран тив, дэлхийн тэмцээн зохион байгуулж медальт байранд шалгарсан тамирчин бүрт Засгийн газрын мөнгөн шагнал олгохоор бол улсын төсвөөс хир хэмжээний мөнгө гарах нь тодорхой байгаа юм. Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоолоос өмнө тамирчдад олгож байсан мөнгөн шагналын судалгааг харуулбал:

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5