376 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч, иргэн С.Эрдэнэчимэг Үндсэн хуулийн цэцэд хандаж 2006 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр гаргасан мэдээлэлдээ: “Засгийн газраас 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр баталсан “Журам батлах тухай” 208 дугаар тогтоол нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-ын “Олимпийн наадам, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчдыг шагнаж урамшуулах” тухай заалтыг зөрчин зөвхөн олимпийн наадамд ордог спортын төрлийн тамирчдад шагнал олгохоор хуулийг “засварласан” байдалтай гарсан нь олимпод ордоггүй спортын төрлийн тамирчдын хувьд тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргавал хөдөлмөрийнхөө үр шимийг үзэх, нийгмийн баталгаагаар хангагдах эрх нь хязгаарлагдсан. Өөрөөр хэлбэл Биеийн тамир, спортын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-д заасан “...тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт гаргасан тамирчид Засгийн газрын мөнгөн шагнал авах” эрх, баталгаа нь олимпод ордоггүй спортын төрлийн тамирчдын хувьд хэрэгжих боломжгүй болж байгаа нь Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-ийн “Засгийн газар ... хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах” тухай заалтыг зөрчиж байна. Биеийн тамир, спортын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор гарсан Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоол нь хуулийнхаа заалттай ийнхүү зөрчилдөж байгаа нь Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 1-ийн “Засгийн газрын тогтоол хууль тогтоомжид нийцсэн байх” тухай заалтыг зөрчиж байна” гэжээ. Хоёр.Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцсон Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Эрүүл мэндийн дэд сайд А.Отгонболд, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ч.Наранбаатар нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан тайлбартаа: “Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоол нь Улсын Их Хурлаас баталсан Биеийн тамир, спортын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор гарсан бөгөөд энэхүү тогтоолоор баталсан “Мөнгөн шагнал олгох журам” нь олимпод ордоггүй спортын төрлийн тамирчдад хамааралгүй юм. Яагаад гэвэл Засгийн газар Биеийн тамир, спортын тухай хуулийг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5