375 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 2007.3.07 Дугаар 01 Улаанбаатар хот Засгийн газрын “Журам батлах тухай” 2005 оны 208 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.30 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд Н.Жанцан, П.Очирбат, Ж.Болдбаатар, Ж.Амарсанаа, Ч.Дашням, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд мэдээлэл гаргагч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч, иргэн С.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Р.Нямсүрэн, Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөх Н.Тунгалаг нар оролцлоо. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Засгийн газрын “Журам батлах тухай” 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 208 дугаар тогтоол Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 13 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Улсын Их Хурлын 2007 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 4 дүгээр тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэв.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5