Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

370 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хамрагддаг бол олимпийн бус төрлийн тэмцээнд 5-8 орон хамрагддаг нь судалгаагаар батлагдаж байна. 2001-2005 оны 9 дүгээр сар хүртэл мөрдөж байсан журмаар олгож байсан мөнгөн шагнал нь хэт хавтгайрсан, тамирчдын олимпийн төрөлд амжилт гаргах сонирхлыг бууруулсан, Биеийн тамир, спортын салбарын “тамирчдын амжилтыг олимпийн түвшинд хүргэх” зорилго алдагдах болсон зэрэг шалтгаанаас шалгуур үзүүлэлт зайлшгүй хэрэгтэй байсан нь эхний ээлжинд олимпийн төрөлд багтдаг спортын төрөлд мөнгөн шагнал олгох шаардлагатай болсон явдал юм. Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтын дагуу Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4 дэх заалтыг хэрэгжүүлж, биелэлтийг улс орон даяар зохион байгуулж хангах үүргээ биелүүлж байна. Иймд Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг зөрчөөгүй болно. 2. Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоол нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 22.2.1 дэх заалтыг хэрэгжүүлж байна гэж үзэж байна. Тухайлбал, Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоолоор баталсан “Мөнгөн шагнал олгох тухай журам”-ын дагуу 2005 оноос хойш олимпийн төрөлд багтдаг спортын төрлөөр тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргасан 66 тамирчинд 290.8 сая төгрөгийн мөнгөн шагнал олгосон нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 22.2.1 дэх заалтын дагуу тамирчид Засгийн газраас мөнгөн шагнал авах гэсэн баталгааг хангасан байна. Иймд Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчөөгүй болно” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Журам батлах тухай” 208 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн болох нь дараахь үндэслэлээр тогтоогдож байна. 1. Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоол нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-ийн “Олимпийн наадам, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчдыг шагнаж урамшуулах”; мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-д “тамирчин олимпийн наадам, дэлхий, тивийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5